Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

ХОГНЫ МЕНЕЖМЕНТИЙН ТАЛААР ТУРШЛАГА СУДАЛНА

2017-08-21

Бүчон хотод хогийг устгахдаа уламжлалт арга буюу газарт булаж дарах, шатаах, дахин боловсруулах буюу шахмал түлш үйлдвэрлэх гэсэн гурван арга, технологийг ашигладаг. Бүгд Найрамдах Солонгос Улсын Кёнги аймгийн Бүчон хот хогны менежментээрээ улсдаа тэргүүлдэг. Тус хот нь 870 гаруй мянган хүн амтай. Нэг өдөрт 240 гаруй тонн хогийг ачдаг юм байна. Харин Дархан хот хоногт 400м3 буюу 140 тонн хог ачдаг. Ачсан хогоо зөвхөн булж дарах технологиор устгасаар 50-иад жил болж байгааг НААҮГ-ын дарга Ж.Дорждэрэм хэлэв. Гэхдээ олон улсын жишгийн дагуу хогийг шатааж 2000мвт эрчим хүчийг үйлдвэрлэх станц байгуулахаар төлөвлөн, уг ажил гэрээ хэлэлцээрийн шатанд явж байгааг ч танилцуулсан аж. Аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний газрын /НААҮГ/ удирдлагууд болон Дархан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын /ИТХ/ зүгээс Бүчоны Хог боловсруулах үйлдвэрийн үйл ажиллагаатай газар дээр нь танилцан, хогны менежментээ сайжруулах талаар туршлага судлах хүсэлтэй байгаагаа илэрхийлээ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4081
2767 / 68%
822 / 20%
244 / 6%
248 / 6%