Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

ЗУЛЗАГЫН ГОЛ ХҮҮХДИЙН ЗУСЛАН УДАХГҮЙ УСАН САНТАЙ БОЛНО

2017-07-19

Аймгийн Засаг даргын орлогч А.Түвшинбат, аймгийн ЗДТГ-ын дарга Ч.Энхбат, НБХ-ын дарга Н.Цасчихэр, Захирагчийн албаны дарга Э.Равжаадэлгэрэх, Хонгор сумын Засаг дарга Т.Атархишиг нар 2017 оны 07 дугаар сарын 18-нд Зулзагын гол Хүүхдийн зуслангын үйл ажиллагаатай танилцлаа. Тус зуслан өнөөдрийн байдлаар 3 дахь ээлжээ авсан бөгөөд өнгөрсөн хугацаанд өөрсдийн нөөц бололцоогоо ашиглан нэлээдгүй бүтээн байгуулалтын ажлыг хийжээ. Тухайлбал цайны газрын дотоод засвар, ширээ сандал, орчны тохижилт, элсний талбайг хийсэн байна. Мөн 8 дугаар сарын 1-н гэхэд усан санг ашиглалтад оруулахаар ажиллаж байгаа ажээ. Энэ үеэр аймгийн Засаг даргын орлогч А.Түвшинбат Жаргалан амралтын газар болоод Зулзагын гол хүүхдийн зуслангын газрын эзэмшил газрын заагыг тодорхой болгох үүрэг чиглэлийг Хонгор сумын Засаг дарга Т.Атархишигт, тэмдэг тэмдэглэгээ тавихыг Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын дарга А.Амгаланд үүрэг болголоо.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4081
2767 / 68%
822 / 20%
244 / 6%
248 / 6%