Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

4-Н ХЭСЭГ ГАЗАРТ ЭРГҮҮЛ ХИЙНЭ

2017-07-17

Дархан-Уул аймгийн Засаг даргын захирамжаар 2017 оны 07 дугаар сарын 17-ноос эхлэн 14-н хоногийн хугацаатай ойн сангийн ойролцоо 4-н хэсэг газарт эргүүлийг ажиллуулахаар боллоо. Эдгээр 4-н хэсэг постыг Байгаль, орчин аялал жуулчлалын газар, Онцгой байдлын газар, Мэргэжлийн хяналтын газар, Цагдаагийн газар ахлан явуулах ажээ. Тус ажлыг явуулснаар ойн хээрийн түймрээс урьдчилан сэргийлж, гарч болзошгүй эрсдэлийг бууруулах ач холбогдолтой юм.
1 дүгээр пост - Мухрын гол, Могойн гол, Хар бэлчир, Сувагтай, Хавцал, Зулзага, Зурамтай
2 дугаар пост - Хүйтний гол, Мойл уул, Бичигт хад, Цэхрийн ам, Эрлийн ам, Хонгорын нуруу, Гурван булаг, Зэдгийн булаг
3 дугаар пост - Хавчуу булагтын эх, Зоргойн хавчуу, Бугатын даваа, Булагтай, Шивэрт, Шаазгайт, Дунжийн өндөр, Хавтгай, Хуурай
4 дүгээр пост – Дээд хүйтний гарам, Хүйтний даваа, Могойн зоо, Өгөөмөр, Их ноён, бага ноён, Хар модот гэсэн газруудаар эргүүл хийж ойн хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх юм.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4081
2767 / 68%
822 / 20%
244 / 6%
248 / 6%