Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

ТӨРИЙН ДЭЭД ОДОН МЕДАЛЬ ГАРДУУЛЛАА

2017-07-12

Тулгар төрийн 2226 жил, Их Монгол Улсын 811 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсан 106 жил, Ардын Хувьсгалын 96 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдөр 170 дугаар зарлигаар эрхэлсэн ажилдаа олон жил үр бүтээлтэй ажиллаж, улс, аймаг, орон нутгийнхаа хөгжил цэцэглэлтэд үнэтэй хувь нэмэр оруулсан иргэдийг төрийн дээд одон медалиар шагнасан билээ.

Дээрх шагналыг аймгийн ИТХ-ын дарга Э.Насанбат, Засаг дарга Д.Батсайхан, Засаг даргын орлогч Ц.Батболд, АЗДТГ-ын дарга С.Батжаргал нар аймгийн баяр наадмын нээлтийн үеэр ёслол төгөлдөр гардуулан өглөө.

МОНГОЛ УЛСЫН ГАВЬЯАТ ДАСГАЛЖУУЛАГЧ ЦОЛООР:
1. Монгол улсын начин Доноровын Төрмөнхийг

ХӨДӨЛМӨРИЙН ГАВЪЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОНГООР:
1. Увс аймгийн Ёл алтан од ХХК-ны захирал Жанчивын Алтангэрэл
2. Увс аймгийн Бадамлянхуа эмнэлгийн захирал Намсрайн Бадам
3. Увс аймгийн Баруунтуруун сумын Ерөнхий боловсролын сургуулийн багш Сономын Лоохууз
4. Увс аймгийн Тэс сумын 2-р багийн өндөр настан Өөдлөхийн Лхамсүрэн
5. Увс аймгийн Өлгий сумын Өлгийнуур багийн өндөр настан Шалхааны Намид
6. Увс аймгийн Баруунтуруун сумын Ерөнхий боловсролын сургуулийн багш Пэлжээгийн Хөххүү
7. Увс аймгийн Монтува ХХК-ы ерөнхий менежер Цэрэнгийн Баасандорж
8. Увс аймгийн Хот хоорондын тээврийн жолооч Самданы Доржнамжил 
9. Увс аймгийн Хөдөлмөрийн дээд сургуулийн захирал Цэндийн Лумжав
10. Увс аймгийн Улаангом политехник коллежийн сийлбэрийн багш Лхагвагийн Коля нар шагнагдса
н юм. Мөн
төрийн дээд Алтан гадас одон, Хөдөлмөрийн хүндэт медаль, Салбарын тэргүүнүүд, Спортын зэрэг, цол, аймгийн ИТХ, Засаг даргын шагналаар шагнагдсан иргэдийн шагналыг гардууллаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4081
2767 / 68%
822 / 20%
244 / 6%
248 / 6%