Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

ХАНХ, РЕНЧИНЛХҮМБЭ СУМ ҮҮРЭН ХОЛБООНЫ 3G СҮЛЖЭЭНД ХОЛБОГДЛОО

2017-07-08

Улсын Их Хурлын гишүүн Л.Мөнхбаатарын тавьсан хүсэлтийн дагуу Хөвсгөл аймгийн төвөөс 200 гаруй км алслагдсан Ренчинлхүмбэ, Ханх сумдад үүрэн холбооны 3G сүлжээг нэвтрүүлэн, интернэтэд холбуулж, хөгжлийг хөдөөд хүргэх  шинэ боломжийг нээж өглөө.

Уг ажлыг Харилцаа холбоо, Мэдээллийн технологийн газрын Бүх нийтийн үйлчилгээний үүргийн сангийн 250 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар Жи мобайл компанийн хамт олон богино хугацаанд чанартай гүйцэтгэж ашиглалтад оруулсан байна.

Алслагдсан хязгаар нутагт интернэт сүлжээ нэвтэрснээр орон нутгийн иргэд төдийгүй аялагч жуулчид цахим ертөнцөд хүссэн цагтаа нэвтэрч мэдээ мэдээллийг цаг алдалгүй авах боломжтой болсонд иргэд талархаж буйгаа илэрхийлж байлаа.   

Дашрамд дурьдахад, Хөвсгөл аймагт шилэн кабельд холбогдоогүй дөрвөн сум байдаг ба тэдний нэг Цэцэрлэг сумыг 2017 ондоо багтаан шилэн кабельд холбохоор ажиллаж байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 6082
4601 / 76%
922 / 15%
273 / 4%
286 / 5%