Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

БНСУ-ын Кёнги аймгийн төлөөлөгчдийг хүлээж авав

2017-07-06

БНСУ-ын Кёнги аймгийн Хурлын Найрамдлын бүлгийн дарга, Төлөвлөлт, Санхүүгийн хорооны гишүүн Ян Кён Сү тэргүүтэй зочид төлөөлөгчид Дархан-Уул аймагт айлчилж байна. Дархан-Уул аймгийн урилгаар хүрэлцэн ирсэн төлөөлөгчдийг аймгийн ИТХ-ын дарга Г.Эрдэнэбат, аймгийн Засаг даргын орлогч А.Түвшинбат тэргүүтэй удирдлагууд болон ИТХ-ын тэргүүлэгч, төлөөлөгч нар хүлээн авч хүндэтгэл үзүүллээ. Манай аймагт тус аймгийн төлөөлөгчид 5 дахь удаагаа айлчилж байгаа бөгөөд найрамдалт харилцааны эхлэл 2014 оны 03 дугаар сард хамтын ажиллагааны санамж бичиг байгуулснаар эхэлсэн аж. Санамж бичгийн хүрээнд Нэгдсэн эмнэлэг болон Орхон сумын эмнэлэг, Онцгой байдлын газарт яаралтай түргэн тусламжийн 4 автомашиныг албан ёсоор хүлээлгэн өгсөн нь ард иргэдийн эрүүл мэндийг хамгаалах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсан билээ. Энэ удаагийн айлчлалын гол зорилго нь галын тусгай зориулалт бүхий 2 автомашиныг холбогдох байгууллагуудад нь хүлээлгэж өгөх, цаашдын хамтын ажиллагааг өргөжүүлэх явдал юм. 

Энэ удаагийн айлчлалын бүрэлдэхүүнд Кёнги аймгийн Хурлын Найрамдлын бүлгийн дарга  Ян Кён-сү, Боловсролын хорооны гишүүн Ли Же-сок, Бан Сун Хван нар, Соёл, Спорт, аялал жуулчлалын хорооны гишүүн Пак Чан-сү зэрэг 10 хүний бүрэлдэхүүнтэй төлөөлөгчид хүрэлцэн ирсэн юм.

Мөн аймгийн ЗДТГ-ын хүндэтгэлийн танхимд аймгийн ИТХ-ын дарга Г.Эрдэнэбат, ИТХ-ын Тэргүүлэгчид, 6 Хяналтын  хорооны дарга нар,  Засаг даргын орлогч А.Түвшинбат, ЗДТГ-ын дарга Ч.Энхбат, Онцгой байдлын газрын дарга Г.Батбаяр нарын холбогдох албаны хүмүүс хүлээн авч албан уулзалт хийж, хоёр талын цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцов.

Уулзалтын эхэнд аймгийн ИТХ-ын дарга П.Эрдэнэбат зочдод хандаж үг хэлсэн бөгөөд Найрамдалт харилцааг үр дүнтэй үргэлжлүүлэхэд Дархан-Уул аймаг, Кёнги аймгуудын Иргэдийн төлөөлөгчдийн хамтран байгуулсан "Найрамдлын бүлэг"-ийн төлөөлөгчдөд онцгойлон баяр хүргэсэн юм. 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4081
2767 / 68%
822 / 20%
244 / 6%
248 / 6%