Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

Хөвсгөл аймгийн баяр наадамд анх удаа эрлийз бага, дунд насны морьд уралдана.

2017-07-05

Тулгар төрийн 2226, Их монгол улсын 811, Ардын хувьсгалын 96, Хөвсгөл аймаг байгуулагдсаны 86 жилийн ойн баяр наадам энэ сарын 10-ы өдөр азарганы уралдаанаар эхэлнэ.
Энэ жилийн баяр наадам Мөрөн сумын хойд захад морь барианы газар болох бөгөөд хуурайшилт их байгаа тул Онцгой байдплын газрын алба хаагчид өдөр бүр усалж байна. Анх удаа эрлийз бага, дунд насны морьд уралдуулах бөгөөд 8 насны морь, бөх, шагай, сурын харвааны шагналыг аймаг орон нутгийн онцлогийг харуулсан тусгай үнэмлэхтэй медалийг олгохоор Улаанбаатар хотод захиалгаар хийлгэж байгаа гэнэ.
Баяр наадмын нээлтийн үеэр монгол ахуйг харуулсан гэр тэрэг, гэр музейг байгуулж иргэдийг ая тухтай наадуулах боломжийг олгохыг зорьж байгаа ажээ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 6082
4601 / 76%
922 / 15%
273 / 4%
286 / 5%