Хөвсгөл аймгийн Сэлэнгэ жуулчны баазын захирал Л.Гэндэндармаагийн санаачлагаар Булган, Хөвсгөл аймгийн буриад иргэдийн хамтын харилцаа холбоог хөгжүүлж, буриад өв соёлыг сэргээн хөгжүүлэх зорилгоор зохион байгуулсан нь өргөн дэлгэр наадам болж наадамд Булган, Булганы Тэшиг, Хэнтий, Дорнод, Дархан, Улаанбаатар, Сэлэнгэ, Хөвсгөлийн Ханх, Цагаан-Үүр, ОХУ-ын Буриадын Закаямин аймаг зэргээс төлөөлөгчид хүрэлцэн ирж 400 орчим буриадууд Хөвсгөл нуурын эрэгт "Бага Алтаргана" наадамдаа оролцлоо.
Энэ удаагийн наадмын нээлтэнд хүрэлцэн ирсэн зочид жагсч араас нь Хөвсгөл нутийн 6 дахь хошуу мал болсон цаа, монгол нүүдэлчин ахуйг харуулсан үхэр тэрэг, сарлагийн цуваа, сонин содон өвөрмөц 6 эвэртэй хонь, 4 эвэртэй хонь, нохой чарга гээд урьд өмнө нь болж байгаагүй сонин содон үзүүлбэрүүд багтсан нь олон иргэдийн анхаарлыг татаж байлаа. Тэр дундаа Сарлаг хөллөсөн буриад басган, давжаа биетэй бяруу хөллөсөн ачаа зэргийг олон зочид сонирхон зургаа татуулж байлаа. Наадмын үеэр сарлаг булгиулах, Хөвсгөл нуурын усанд сэлэх, Дангина гоо бүсгүйн тэмцээн, Буриад ардын болон богино дууны тэмцээн, Буриад хувцастай охид эмэгтэйчүүд, гэр бүлийн гээд олон төрлийн тэмццэн наадам болов. Алтаргана наадмыг Хэнтий аймгийн Дадал суманд анх зохион байгуулснаас хойш хоёр жилд нэг удаа тогтмол зохион байгуулж ирсэн бол “Бага Алтаргана” наадмыг баруун бүсэд анх удаа нь буриад түмний ёс заншил өв соёлыг үр хойчдоо өвлүүлэн үлдээх зорилготой амжилттай зохион байгууллаа. Цаашид хоёр жилд нэг удаа "Их Алтаргана" наадамтай ээлжлэн зохион байгуулах аж.

Хөвсгөл аймагт халх, буриад, хотгойд, дархад, цаатан, урианхай гэсэн 6 ястан аж төрөн амьдардаг билээ. Олон ястны нэгэн төлөөлөл болсон өвөрмөц ёс заншил соёлтой ард түмэн бол Буриад үндэстэн юм. Буриад соёл өв уламжлалыг хөгжүүлэх зорилгоор “Алтаргана” наадам зохион байгуулагдсаны үр дүнд Монголын нэгээхэн хэсэг болох буриад түмний соёл урлаг ёс заншлыг хөрш орнуудын ард олонд сурталчлан таниулж монгол төдийгүй дэлхийн өнцөг булан бүрээс буриадууд хуран цугладаг болжээ.