Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

ЭЛСЭЛТИЙН ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫН ХУВААРЬ ОЛГОЛТ БОЛЖ БАЙНА

2017-07-04

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн дахин санал хураалт 7 дугаар сарын 7-ны өдөр болохтой уялдуулан энэ жилийн элсэлтийн ерөнхий шалгалтын хуваарь сонголтын хугацаа урагшилж 7 дугаар сарын 1-4-ны дотор явагдаж байна. Манай аймгийн тухайд нийт 1551 шалгуулагч шалгалтад хамрагдсанаас хэмжээст онооны хамгийн өндөр буюу 800 оноотой 8 төгсөгч байгаа ажээ. Үүнээс Оюуны ирээдүй сургуулиас 3, Од цогцолбор сургуулиас 3, Дархан Эмпати сургуулиас 3, Монгол Оюу сургуулиас 1 сурагч 800 оноо авсан нь өнгөрсөн жилийн амжилтыг 5 байраар ахиулсан байна. Мөн Монгол Японы хамтарсан инженерийн тэтгэлэгт хөтөлбөрт манай аймгаас 18 хүүхэд хамрагдсан нь өнгөрсөн жилээс даруй 10 хүүхдээр нэмэгджээ. Эдгээр амжилтуудаас гадна улсын хэмжээнд Дархан-Уул аймгийн шалгуулагчдын онооны дундаж үзүүлэлт урьдчилсан байдлаар 3 дугаар байранд эрэмбэлэгдсэн нь өмнөх жилүүдтэй харьцуулахад өссөн үзүүлэлттэй гэдгийг аймгийн Боловсрол Соёл Урлагын газраас мэдээлсэн юм. Энэ жилийн тухайд хуваарь олголт 2 өдөр явагдаж байгаа учраас элсэгчид болоод эцэг эхчүүдийг хуваарь олголтын ажилд анхааралтай хандахыг зөвлөлөө. Аймгийн Засаг даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг хуваарь олголтод хяналт тавьж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар ямар нэгэн зөрчил гараагүй ажээ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4081
2767 / 68%
822 / 20%
244 / 6%
248 / 6%