Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

Г.ЭРДЭНЭБАТ: Унд ахуйн ус хангамжийн хамгаалалтын бүсийг тогтооход иргэдийн эрх ашгийг хөндөхгүй байх нь зүйтэй

2017-06-30

     Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралд Дархан-Ус суваг ХК-иас “Унд ахуйн ус хангамжийн ариун цэврийн хамгаалалтын бүс” тогтоох тухай аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2012 оны 47 дугаар тогтоолын хавсралтад хариуцах албан тушаалтад Хонгор сумын Засаг даргыг нэмэх тухай асуудлыг орууллаа. 
Дархан-Ус суваг  ХК нь усан хангамжийн эх булгийн гүний 18 худаг, дамжуулан шахах 1 ба 2-р өргөгч станц, 16ОООмЗ багтаамж бүхий 4 усан сантай бөгөөд энгийн хамгаалалтын бүсийг 50 метр, ариун цэврийн бүсийг 1000 метр байхаар тогтоожээ.
Усан хангамжийн эх булгийн гүний худгийн 2 нь Хонгор сумын нутагт байрладаг ба худгийн орчимд иргэдэд газар өмчлүүлэх, мөн иргэд худалдаа, үйлчилгээ явуулах  зорилгоор гэр барих асуудал нэмэгдэж буйтай холбогдуулан  худгийн аюулгүй байдлын хариуцах албан тушаалтанд Хонгор сумын Засаг даргыг хамруулж, ундны усны эх хангамжийн аюулгүй байдлыг урьдчилан сэргийлэх нь зүйтэй хэмээн Дархан-Ус суваг ХК-ийн удирдлагууд тайлбарлалаа. 
Харин Тэргүүлэгчдийн хурлын үеэр аймгийн ИТХ-ын дарга Г.Эрдэнэбат “Дархан-Ус ХК-ийн зүгээс тухайн худгуудын орчинд хэдэн хүнд хэр хэмжээний газар олголт хийсэн, худалдаа үйлчилгээ явуулж буй иргэдийн үйл ажиллагаа орчны бохирдолд нөлөөлөх эсэхийг  нарийвчлан судалж, иргэдийн эрх ашгийг хөндөхгүй байх хууль эрх зүйн нөхцөлийг баримтлан, асуудлыг дахин боловсруулах” тухай саналыг гаргасан бөгөөд Тэргүүлэгчдийн 100 хувийн саналаар төслийг судалгааны шатанд буцаалаа. 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4070
2762 / 68%
821 / 20%
242 / 6%
245 / 6%