Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

ЭЕШ-ЫН ХУВААРЬ СОНГОЛТЫН ХУГАЦАА УРАГШИЛЖ 7 ДУГААР САРЫН 1-4-НИЙ ХООРОНД БОЛНО

2017-06-30

Монгол улсын ерөнхийлөгчийн сонгуулийн дахин санал хураалт 7-р сарын 7-ны өдөр болохтой уялдуулан энэ жилийн элсэлтийн ерөнхий шалгалтын хуваарь сонголтын хугацаа урагшилж 7 дугаар сарын 1-нээс 4-ны дотор явагдахаар болжээ. Энэ жил аймгийн хэмжээнд 1509сурагч ерөнхий боловсролын сургууль төгссөнөөс 1455 хүүхэд шалгуулжээ. Өмнөх жилүүдэдтөгссөн төгсөгчидтэй нийлээд нийт 1551 шалгуулагч элсэлтийн ерөнхий шалгалт өгсөн байна. 7 дугаар сарын нэгний дотор элсэгчдийг бүртгэн батламжаа тарааж, 2-нд ур чадварын шалгалт, 3-4-ны хооронд хуваарь тараалтыг хийж дуусах ажээ. Төгсөгчдөд анхааруулахад их дээд сургуулиудаас зөвхөн МУИС, Санхүү эдийн засгийн дээд сургуулиуд бүртгэлээ онлайн хэлбэрээр явуулах юм байна. Мөн шалгуулагч өөрийн харьяа аймагт дүүрэгт байрлах сургуулиа төгсөөгүй бол заавал өөрийн харьяа оршин сууж байгаа газартаа очиж хуваариа сонгодог байсан бол энэ жилийн тухайд өөрийн төгссөн сургуулиасаа хуваариа авах боломжтой болжээ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4081
2767 / 68%
822 / 20%
244 / 6%
248 / 6%