Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

"Даян дээрхийн цом" үндэсний шагайн тойром наадам болно.

2017-06-27

Шагайн харваа нь монголчуудын эртнээс нааш өв уламжлагдан ирсэн уламжлалт тоглоомын нэг төрөл юм. Шагайн харвааны сумыг анх малын болон зээрийн шилбэний яс болох шагайгаар хийж байжээ. Энэ сумаа хашлага хэмээн нэрлэх модон суурь дээр байрлуулан 9 тохой (ойролцоогоор 4,72 метр) зайд байрлах хасааг няслан онох ёстой. Шагайн харваа нь 2001 оноос эхлэн албан ёсоор монголын үндэсний их баяр наадмын нэгэн төрөл болон зохион явагдах болсон байна. Өдгөө шагайн харвааны спортоор 10 шахам мянган хүн тогтмол хичээллэдэг байна. 
Азийн Хөгжлийн Банкны МОН(9183)төсөл, Хөвсгөл аймгийн шагайн товчоо, Цагаан-Үүр сумын ЗДТГ хамтран "Даян дээрхийн цом" үндэсний шагайн тойром наадам анх удаа зохиогдох гэж байгаа тул Монгол Улсын нийт шагайчдыг өргөнөөр оролцохыг урьж байна. Наадам 2017-07-03,04ны өдрүүдэд Цагаан-Үүр суманд болох ажээ. 
Тэмцээнд оролцох багууд тойром тэмцээнд оролцох тул майхан, хөнжил пүүгээ зэрэг бэлтгэлээ сайтар хангаж ирэхийг зохион байгуулагчдын зүгээс зөвлөж байгаа бөгөөд дэлгэрэнгүй мэдээлийг 89429080 утсаар лавлаж болох аж.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 6795
5257 / 77%
947 / 14%
282 / 4%
309 / 5%