Энэхүү сургалтыг Чингэлтэй дүүргийн иргэдэд шинээр батлагдсан хуулиудын талаар хууль, эрх зүйн мэдлэг олгох зорилгоор Монголын мэтгэлцээний Нэгдсэн Нийгэмлэгтэй хамтран зохион байгуулж байгаа юм.

Сургалтыг УИХ-ын Тамгын газрын ахлах референт "Д.Ядамжав, “Шихихутуг ХЗДС”-ийн Эрүүгийн эрхзүйн тэнхимийн эрхлэгч, П.Баянбаатар, “Шихихутуг ХЗДС”-ийн захиргааны эрхзүйн тэнхимийн багш "Ц.Амарсанаа, УИХ-ын Тамгын газрын референт" Э.Бат-Эрдэнэ, Монголын мэтгэлцээний нэгдсэн нийгэмлэгийн сургагч багш Б.Эрдэнэбат, Д.Батбаяр нар шинээр батлагдсан хуулиудын талаар, хууль иргэдийн амьдралд хэрхэн нөлөөлөх, хуулийн шинэлэг тал, ач холбогдлын талаар иргэдтэй санал бодлоо солилцож мэдээлэл хийлээ.


