Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

Дарба Бандида гэгээний 7-р дүр Данзанчойжилодойг Хөвсгөл аймгийн шашны тэргүүнээр өргөмжиллөө

2017-06-21

Бурхан багшийн 16 архадын нэг Лампрангийн хувилгаан Дарба Бандида гэгээний 7-р дүр Данзанчойжилодойг одоогоос 5 жилийн өмнө Далай лам Хөвсгөл аймгийн Рашаант сумаас тодруулсан байдаг. Тэр цагаас хойш Өмнөд Энэтхэгийн Сэра дацанд бурханы ном үзэж байгаа Гэгээнтнийг эх нутагтаа ирэх үеэр нь Хөвсгөл аймгийн шашны тэргүүнээр заллаа. Хөвсгөл аймгийн Рашаант, Архангай аймгийн Цэцэрлэг сумын 0-13 насны 100 гаруй хүүхдийн нэрсийг Дээрхийн гэгээнтэн 14-р Далай ламд хүргүүлснээс Хөвсгөл аймгийн Рашаант сумын 12 настай Шаравжамц хүүгийн нэрийг таалан мутрын тамгаа даржээ. Бурхан багшийн 16 архадын нэг Лампрангийн хувилгаан Дарба Бандида гэгээний 7-р дүрээр тодорсон тэрээр Данзанчойжилодой хэмээх номын нэрийг авч Өмнөд Энэтхэгийн Сэра дацанд бурхан шашны бага боловсрол эзэмшсэн байна. Цаашаа үргэлжлүүлэн 10 гаруй жил сурах түүнийг эх орондоо түр ирэх үеэр нь Хөвсгөл аймгийн шашны тэргүүнээр ийнхүү залж , бат оршил өргөх номын арга хэмжээ зохион байгууллаа. Энэ сарын 19-ийг хүртэл үргэлжлэх арга хэмжээг Мөрөнгийн хүрээ Гандандаржайлин хийд, Дарба бандидын Лавран, Хөвсгөл аймгийн ИТХ, Рашаант сумын нутгийн зөвлөл зохион байгууллаа. Хөвсгөл аймгийн шашны тэргүүнийг сэнтийд нь залах ёслолд Монголын бурхан шашны тэргүүн хамба лам Чойжамц тэргүүтэй лам хуврагууд, төр нийгмийн зүтгэлтнүүд, нутгийн зон олон оролцлоо. 
Эх сурвалж: www.khovsgol.gov.mn

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 6082
4601 / 76%
922 / 15%
273 / 4%
286 / 5%