Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

ЭЛСЭЛТИЙН ЕРӨНХИЙ ШАЛГАЛТ ОРОН ДАЯАР ЭХЭЛЛЭЭ

2017-06-16

2017-2018 оны хичээлийн жилд их, дээд сургуульд элсэн суралцах Элсэлтийн ерөнхий шалгалт өнөөдөр /2017.06.14/ орон даяар монгол хэл бичгийн шалгалтаар эхэллээ. Энэ жил ЭЕШ өгөхөөр 40388 шалгуулагч бүртгүүлсэн бөгөөд манай аймгийн хувьд 1609 хүүхэд элсэлтийн ерөнхий шалгалтад орж байна. Эдгээр хүүхдүүд 33-н анги танхимд хуваагдан шалгалт өглөө. Мөн аймгийн Засаг даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг элсэлтийн шалгалтад хяналт тавихын зэрэгцээ тус ажлын хэсэгт эцэг эхийн төлөөлөл оролцож байгаагаараа онцлогтой. Шалгуулагчид шалгалтын байранд ирэхдээ баталгаажуулсан бүртгэлийн хуудас, суудлын хуваарь, бүрэн дунд боловсролын үнэмлэх, түүнээс дээш боловсролын бичиг баримт, иргэний үнэмлэх эсвэл түүнтэй адилтгах бичиг баримт бүрдүүлэн ирэхийг шалгалт авахаас 7-14 хоногийн өмнө хэвлэл мэдээллээр зарласан. Гэтэл иргэний үнэмлэхээ орхих, хэн нэгэндээ бүртгэлийн хуудсаа даатгах, хоцрох тохиолдол мэр сэр гарч байна. Иймд нийт сурагчид болон эцэг эхчүүд материалын бүрдүүлэлт болон шалгуулагчид өөрийн бүртгэлийн хуудсаа биедээ авч явах шалгалт эхлэхээс 2 цагийн өмнө ирж өөрсдөөс шалтгаалах зүйлсдээ хянамгай байхыг аймгийн Боловсрол соёл урлагийн газраас анхаарууллаа. Маргааш англи хэл, хими, түүхийн хичээлээр элсэлтийн ерөнхий шалгалт үргэлжлэх бол 17-нд математик газарзүй, биологи, монгол хэлийн шалгалт, 18-нд нийгмийн тухай мэдлэг, физик, орос хэлний шалгалтууд авагдах ажээ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4085
2771 / 68%
822 / 20%
244 / 6%
248 / 6%