Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

ҮЙЛДВЭРЖИЛТ, ДЭД БҮТЦИЙН ЧИГЛЭЛЭЭР БАТЛАГДСАН ТӨСӨЛ ХӨТӨЛБӨРҮҮД ШАЛГАРЧ БАТЛАМЖАА ГАРДАН АВЛАА

2017-06-14

Монгол улсын хэмжээнд анх удаа Дархан-Уул аймгийн Засаг даргын тамгын газраас санаачлан аймгийн Засаг даргын 2017-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан зорилтуудыг хэрэгжүүлэх, нийгэм эдийн засгийг 2017 онд хөгжүүлэх, орон нутгийн өмнө тулгарч буй бэрхшээлтэй асуудлыг шийдвэрлэхэд төр, ТББ-уудын үр дүнтэй хамтын ажиллагааг дээшлүүлэх зорилготой “ТӨР НИЙГМИЙН ТҮНШЛЭЛ-2016” зөвлөгөөнийг өнгөрсөн онд явуулсан. Энэ хүрээнд аймгийн эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх зорилт болон үйлдвэржилт, дэд бүтцийн чиглэлээр зарласан төсөл хөтөлбөрт нийт 140 төсөл ирснээс төслийн журам, шаардлагыг хангасан 189.3 сая төгрөгийн 37 төслийг дэмжиж батламжийг нь өнөөдөр /2017.06.13/ гардуулан өглөө. Үйлдвэржилт, дэд бүтцийн чиглэлээр хэрэгжих төсөл хөтөлбөрийг шалгаруулах ажлын хэсэг 13-н гишүүнтэй бөгөөд үүний 6-н иргэн, Төрийн бус байгууллагын төлөөлөл байжээ. Ингэснээр дан ганц төрийн байгууллагын ажилтан албан хаагчид төсөл хөтөлбөрийг шалгаруулах биш иргэн Төрийн бус байгууллагын төлөөлөлтэй зөвшилцөн сонгон шалгаруулалтыг хийсэн байна. Мөн бичиг баримт, журмын шаардлага, ач холбогдлыг харгалзан үзэж салбар бүрээс сонгон баг тус бүр дээр төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэхийг зорьжээ. Дархан-Уул аймгийн Засаг даргын тамгын газраас хэрэгжүүлж байгаа энэхүү төсөл хөтөлбөр нь төр, иргэн, Төрийн бус байгууллагын хамтын уялдаа холбоог сайжруулж хамтран ажиллах нөхцөл бололцоог хангаж байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4085
2771 / 68%
822 / 20%
244 / 6%
248 / 6%