Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

Үерийн даланд үзлэг хийж эвдэрсэн хэсгийг сэргээн засварлав

2017-06-08

Аймгийн Захирагчийн алба, Онцгой байдлын газар, Мэргэжлийн хяналтын газар хамтран 2017 оны 05 дугаар сард Дархан сумын 1,2 дугаар багийн нийт 4 км ил далан, 3дугаар багийн Хараа голын үерээс хамгаалсан ил 3,5 км далан, 4,5 дугаар багийн ил болон далд үерийн хамгаалалтын 13 км далан суваг, 6,7,8 дугаар багийн 18 км ил хамгаалалтын далан, 9,11,12,13,14,15 дугаар багийн 18 км ил хамгаалалтын далан нийт ил 67 км, далд 53 км үерийн хамгаалалтын далан ус зайлуулах сувгийг хамруулан үзлэг хийсэн байна. Тус үзлэгээр 10,12,15 дугаар багийн ил далан сэтэрч ус зайлуулах боломжгүй болсныг тогтоожээ.Уг ус зайлуулах боломжгүй болсон ил далангийн 120 метр газарт төмөр бетон доторлогоотой үерийн сувгийн хананы угсармал,усны элэгдлээр доош сууж эвдэрсэн хавтанг засварлахад шаарлагатай 8.2 сая төгрөгийг аймгийн Засаг даргын нөөц хөрөнгөөс гаргаж шуурхай засварлан хэвийн байдалд орууллаа. Ингэснээр үер усны аюулаас урьдчилан сэргийлж иргэдийн ая тухтай орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүллээ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4085
2771 / 68%
822 / 20%
244 / 6%
248 / 6%