Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

Монгол улсын ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаа албан ёсоор эхэллээ.

2017-06-06

Монгол улсын ерөнхийлөгчийн 5 дахь удаагийн сонгууль 2017.06.26 ны өдөр болно. Сонгуулийн тухай хуульд зааснаар УИХ-д суудалтай намууд дангаараа болон эвсч ерөнхийлөгчийн сонгуульд оролцож болох тухай заасан байдаг. Энэ удаагийн ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас МАН-ын дарга М.Энхболдыг дэвшүүлэхээр болсон билээ. Улс төрийн намууд сонгуулийн сурталчилгааныхаа нээлтийг өнөөдөр хийж байна. МАН-аас нэр дэвшигч М.Энхболдын сурталчилгааны нээлт Монгол орон даяар нэг цагт эхэлсэн бөгөөд  Хөвсгөл аймагт ч мөн нээлтийн үйл ажиллагаа боллоо. Бөмбөгөр буюу Спортын ордонд болсон сурталчилгааны нээлтийн үйл ажиллагаанд Хөвсгөл аймгийн бүх сумдын төлөөлөл, МАН-ын гишүүд дэмжигчид, ард иргэд, бүхий л насныхны төлөөлөл оролцлоо. Улаанбаатар хотод болж буй ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгааны нээлтийн үйл ажиллагааг дэлгэцээр ирсэн олонд шууд дамжуулан үзүүлсэн бөгөөд Хөвсгөл аймаг дахь нээлтийн үйл ажиллагааг Аймгийн Засаг дарга, Хөвсгөл аймгийн МАН-ын дарга Л.Ганболд, ИТХ-ын дарга Л.Төмөрбаатар нээж үг хэллээ. 2016 оны УИХ-ын болон орон нутгийн сонгуульд ард иргэд МАН-д итгэл хүлээлгэн ачааны хүндийг үүрэх, даах хариуцлагыг хүлээлгэсэн итгэлийг улам баталгаажуулж энэ удаагийн сонгуульд ч мөн итгэл төгс ялна гэдэгт нийт хөвсгөлчүүдийн өмнөөс итгэлтэй байгаа гэдгээ илэрхийллээ. Мөн ахмад үе, залууч үе, 6 ястны төлөөлөл оролцож амжилт, ялалтын төлөө хамтдаа байгаагаа илэрхийлсэн юм. Эвтэй Монгол, Ээлтэй төрийн төлөө эвлэж хамтдаа зүтгэцгээе" гэсэн уриатай МАН-ын нэр дэвшигчийн мөрийн хөтөлбөрийг Хөвсгөлчүүд уухайлан хүлээн авч, итгэл төгс дэмжихээ илэрхийллээ. 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 6082
4601 / 76%
922 / 15%
273 / 4%
286 / 5%