Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

​ "Дархан Хайрхан” уулын тахилга болов

2017-06-05

Дархан-Уул аймгийн орон нутгийн тахилгат “Дархан Хайрхан”-ы тахилга болов. Уг ёслол хүндэтгэлийг аймгийн ЗДТГ-аас эрхлэн тус аймаг дахь “Хараагийн Дарь-Эх ламын Гэцогдаржаалин” хийд болон Шарын гол сумын ЗДТГ-тай хамтран зохион байгууллаа. “Тахилгын ёслолд Дархан-Уул аймаг төдийгүй бусад аймгуудаас сүсэгтэн олныг өргөнөөр оролцох бололцоо нөхцөлөөр хангаснаар энэ жилийн тахилга өргөн дэлгэр болж байна. Тахилгат “Дархан Хайрхан” маань Улсын тусгай хамгаалалтад авах газар нутгийн бүрэлдэхүүнд орж бүртгэгдсэн, аймгийн тусгай хамгаалалттай газар юм. Анх 2008 онд аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар “Дархан Хайрхан” уулыг тайх уламжлалыг сэргээж жил бүр тайж байхаар шийдвэрлэж хайрханаа тахих төр, шашны ёслолын ерөнхий журам, үлгэрчилсэн дэгийг баталж хэрэгжүүлснээс хойш ес дэх жилдээ тайж байгаа нь энэ юм.” гэж аймгийн Засаг дарга С.Насанбат ярилаа. Шарын гол сумын Засаг дарга Д.Амарсанаа: “Энэ жилийн хайрханы тахилга болох өдөр их тогтуун налгар сайхан байлаа. Манай сумын хувиараа бизнес эрхэлдэг залуучууд болон энэ суманд төрж өссөн одоо “Оюу Толгой” компанид ажиллаж байгаа хэсэг залуучууд хамтарч тахилгат хайрханы хормойд орших “Их суварга”-ыг шинэчлэн засварлаж орчныг нь тохижуулж мөн эрхиний тоогоор 108 шатыг байгуулах хөрөнгийг гаргаж бүтээн байгуулалт хийснийг өнөөдөр нээлтээ хийж байна. Энэ бүтээн байгуулалтыг хийхэд төрөөс ганц ч төгрөг гараагүй сум орноо, нутаг зоноо гэсэн сэтгэлээр хандаж бүтээн байгуулалт хийсэн залуучууддаа талархаж байна” гэв. Уламжлал ёсоор гурван насны морь уралдуулж үндэсний бөхийн барилдаан, шагайн харвааний тэмцээн боллоо. Тус хайрхан нь Шарын гол, Хонгор сумын хилийн заагт Хэнтийн нурууны салбар их уулсын хаяа “Их Дархан”, “Бага Дархан” гэсэн хоёр хэсгээс бүрддэг онгон дагшин уул бөгөөд далайн төвшнөөс 1239 м өндөр, 1560 га газар нутгийг хамарч оршдог. Дархан Хайрхан уулыг энэ нутгийн ардууд болон 1704 онд байгуулагдсан “Мэргэн даяанчийн хийд”-ийн лам хуврагууд 300 жилийн тэртээгээс тахин тайж ирсэн түүхтэй аж. Энэ уул нь ой модтой, ховор ан амьтан, булаг горхитой, овоо тахилга бүхий байгалын үзэмж бүрдсэн онцгой хайрхан юм.Тус аймгийн орон нутгийн тахилгат "Дархан Хайрхан” уулыг тахих ёслол зуны тэргүүн хөхөгчин могой сарын уул хөллөсөн, шинийн есөн өлзий хутгийн Дашнямтай, нэг цагаан мэнгэтэй, цагаагчин тахиа өдөр буюу аргын тооллоор энэ сарын гуравны билэгт сайн өдөр болов. Уг ёслол хүндэтгэлийг аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдааны шийдвэрээр аймгийн ЗДТГ-аас эрхлэн тус аймаг дахь Хараагийн “Дарь-Эх ламын Гэцогдаржаалин” хийд болон Шарын сумын ЗДТГ-тай хамтран зохион байгууллаа. Их “Дархан хайрхан” уулаа орон нутгийн тахилгат уул болгож Дарханчууд тахиж ирснээр даруй арван жил өнгөрч байна. Тус хайрхан уулыг 300 гаруй жилийн өмнөөс тахиж ирсэн уламжлалтай. “Дархан хайрхан” уул нь Хэнтийн нурууны салбар “Их Дархан”, “Бага Дархан” гэсэн хоёр хэсгээс бүрдэх бөгөөд далайн төвшнээс дээш 1239.2 метр өргөгдсөн тогтоц бүхий хайрхан юм. Энэхүү уул нь ой модтой, ховор ан амьтан, булаг горхитой, овоо тахилга бүхий байгалын үзэмж бүрдсэн онцлогтой. Хайрханы тахилгын өдөр өглөөний 7-8 цагийн хооронд нар тэнийх цагаар горхи булгийн эхэнд лам хуврагууд ном айлдсанаар тахилгын ёслол эхэлсэн юм. Дараагаар нь аймаг сумын удирдлагууд сүсэгтэн олон тэр дундаа эрчүүд тахилгын овоонд ирээд Монгол орны олон аймаг сумдаас их хайрханаа зорьж ирсэн эрчүүд тахилгын овоогоо нар зөв тойрч эх нутаг элгэн саднаа даатгаж сүсэглэв. Төрийн тахилгат хайрханыг тайх ёслол төр шашны томоохон зан үйл бөгөөд энэ хүрээнд төрийн айлтгалыг уншиж галд өргөл өргөн Дарханы олон түмнээ даатгав. “Дархан хайрхан” уулыг Жадрийн хамба агваан хайдавын “Дархан уулын тахилгын судар” байдаг бөгөөд үүгээр өнөөдрийн хайрханаа тайх ёслолыг хийсэн юм. Тайлга тахилгын ёслолд “Хараагийн Дарь-Эх ламын Гэцогдаржаалин” хийдийн лам хуврагууд оролцож ном хурлаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4085
2771 / 68%
822 / 20%
244 / 6%
248 / 6%