Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

“Залуучуудын боловсрол,хөгжил” аймгийн дэд хөтөлбөрийн хүрээнд залуусын хөдөлмөр эрхлэлтийг дэмжинэ

2017-05-31

Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралд Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн дэмжих газраас “Залуучуудын боловсрол, хөгжил” аймгийн дэд хөтөлбөрийг танилцууллаа. 
НҮБ-ын Хүн амын сангаас авсан судалгаагаар Залуучуудын хөгжлийн индексээр Монгол улс дэлхийн 170 орноос 49-д орж байна.
Мөн 2016 оны Статистик судалгаагаар 29678 өрхийн 99796 хүн ам амьдарч байгаагийн  33243 буюу 33,3 %-ийг 15-34 хүртэлх насны залуучууд эзэлж байна. Хөдөлмөр эрхлэлтийн албанд бүртгэлтэй ажилгүйчүүдийн тоо 1879, үүнээс 961 нь буюу 51,1 % нь 16-34 насны залуучууд байгаа юм.
Үүнээс харахад Дархан-Уул аймагт залуучуудын хөгжлийг дэмжих хөтөлбөр зайлшгүй хэрэгтэй байгааг учраас “Залуучуудын боловсрол, хөгжил” аймгийн дэд хөтөлбөрийг боловсруулжээ.
Уг хөтөлбөрийн хүрээнд Номын сангийн үйлчилгээг залуучуудад хүртээмжтэй болгох, соёл, урлаг, шинжлэх ухааны шинэ бүтээл туурвихыг дэмжих, Зорилтот бүлгийн залуучуудын боловсролыг дэмжсэн тэтгэлэгт хөтөлбөрийг хэрэгжүүлэх, залуучуудын судалгаа хийж, мэдээллийн сан бүрдүүлэх, хөгжлийн бэрхшээлтэй залуучуудыг сургах, хөгжүүлэх чиглэлээр ажиллаж буй төрийн болон төрийн бус байгууллагуудын багшлах боловсон хүчнийг чадавхижуулах, их, дээд сургууль, коллеж, мэргэжлийн боловсролын байгууллагын суралцагчийг харьяалал харгалзахгүй эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд хамруулах ажлыг мэргэжлийн байгууллагуудтай хамтран зохион байгуулах, залуучуудын бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэндийн мэдлэг, зан үйлийг төлөвшүүлэхэд чиглэсэн сургалт, нөлөөллийн үйл ажиллагааг мэргэжлийн байгууллагуудтай хамтран зохион байгуулах, гэр бүл төлөвлөлт, залуу гэр бүлийн тогтвортой байдал, гэр бүлийн гишүүдийн эерэг харилцаа, уламжлалт зан заншлын тухай нөлөөллийн үйл ажиллагааг зохион байгуулах, Залуучуудын дунд гэр бүлийн соёл, хүмүүжлийн уламжлалыг дээдлэх, удам угсаагаа мэдэх, угийн бичиг хөтлөх, сурталчлах үйл ажиллагааг дэмжих зэрэг олон арга хэмжээг хийхээр зорьж байгаа бөгөөд тэргүүлэгчдийн 100 хувийн саналаар дэмжин баталлаа. 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4070
2762 / 68%
821 / 20%
242 / 6%
245 / 6%