Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

АЛДАРТ ЭХИЙН 1,2 ДУГААР ОДОНГООР 231 ЭЭЖ ЭНГЭРЭЭ МЯЛААВ

2017-05-31

Аймгийн ИТХ-аас Дархан-Уул аймгийнхаа “Алдарт эх”-ийн одонг ээжүүддээ гардуулах ёслолын арга хэмжээг өнөөдөр /2017.05.31/ зохион байгуулав.
Энэ жил Дархан-Уул аймгаас Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Алдарт эх” 1 дүгээр одонгоор 21 ээж, “Алдарт эх” 2 дугаар одонгоор 210 ээж шагнагдсан байна. 
Одон хүртэж буй нийт 231 ээжийг төлөөлүүлэн Дархан сумын “Алдарт эх”-ийн одонгоор шагнагдаж буй 31 ээжид өнөөдөр шагналыг нь гардуулсан юм.
Уг арга хэмжээг аймгийн ИТХ-ын дарга Г.Эрдэнэбат нээж, үг хэлсэн “Манай улс 1952 оноос жил бүрийн 6 дугаар сарын 1-нийг хүүхдийн баярын өдөр болгон  тэмдэглэж эхэлсэн түүхтэй. 
Эдүгээ Монгол орон “Эх үрсийн баяр”-ыг үндэсний хэмжээнд бүх нийтийн амралтын өдөр болгон хуульчлан тэмдэглэдэг цөөхөн улс орны нэг болсон бөгөөд энэхүү тэмдэглэлт өдрийг тохиолдуулан олон хүүхэд төрүүлж, өсгөн хүмүүжүүлсэн ээжүүдэд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Алдарт эх”-ийн одон гардуулж байна” гээд эхчүүдэд чин сэтгэлийн баяр хүргэлээ.  
Мөн Алдарт эхийн 1, 2 дугаар одонгоор шагнах тухай зарлигийг  аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга Р.Тунгалаг-Эрдэнэ уншиж сонордууллаа. 
Эхчүүдэд одонг нь аймгийн ИТХ-ын дарга Г.Эрдэнэбат, Засаг дарга С.Насанбат, ИТХ-ын Тэргүүлэгчид болон ИТХТ-ийн  Нарийн бичгийн дарга Р.Тунгалаг-Эрдэнэ, ЗДТГ-ын ТЗУХ-ийн дарга П.Баярсайхан нар гардуулсан юм.
Цэлмэг хөх тэнгэр гэрэлтэн, алтан наран гийсэн зуны сарын эхний энэ сайхан өдөр “Алдарт эх” одонгоор энгэрээ мялааж буй Монголын бүх хатан бүүвэй ижий нар, хонгор хөөрхөн үрсдээ Эх үрсийн баярын гал халуун мэндийг хүргэхийн ялдамд: 
Ижий бүрийн сэтгэл сүү шигээ цагаан, мөнх хөх тэнгэр шигээ амгалан байж, хүүхэд бүрийн нүднээс аз жаргал, баяр баясал гэрэлтэн байж, амьдрал нь үргэлж баяр цэнгэл, инээд хөөрөөр бялхаж байхыг бэлгэдэн ерөөе! 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4070
2762 / 68%
821 / 20%
242 / 6%
245 / 6%