Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

​“Эрүүл хот хөтөлбөрийг чадавхижуулах төв” олон улсын байгууллагын төлөөлөгчид Дархан-Уул аймагт ажиллана

2017-05-29

Дархан-Уул аймаг 1996 оноос Эрүүл хотуудын холбоонд элсэж 2012 онд Дэлхийн эрүүл хотын нэгээр шалгарч байжээ. Монгол улсын Засгийн газраас баталсан “Эрүүл хотжилт” хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах, аймгийн Засаг даргын 2017-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан “Эрүүл хот” аймгийн дэд хөтөлбөрийн хүрээнд туршлага судлах хамтын ажиллагааг өргөжүүлэх үүднээс энэ сарын 30,31-ний өдрүүдэд сургалт семинарыг зохион явуулахаар болжээ. Аймгийн ЗДТГазар, Дэлхийн Эрүүл мэндийн байгууллага, Эрүүл мэндийн газар, “ЭХХЧТөв” ТББ хамтран явуулах тус сургалтад нийслэл, Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Дорноговь, Говь-Алтай, Багануур, Чингэлтэй дүүргийн холбогдох удирдлагууд хамрагдах ажээ. Хөтөлбөрийн хүрээнд эрүүл хотыг бий болгохоор зорьж буй хотуудын туршлага, мэдээлэл солилцох сургалт семинар зохион байгуулах, Дархан хот Эрүүл хот болсон туршлагатай танилцах, Дархан хотын салбар хоорондын уялдаа холбоо, хэрэгжүүлсэн арга замтай танилцах мөн бүтээн байгуулалтын ажил, бүтээн байгуулалтыг бий болгоход иргэд Засаг даргын Тамгын газрын оролцооны талаар туршлага судлах, Эрүүл хотын эрүүл иргэдийг дэмжсэн арга хэмжээ зохион байгуулагдана. Дархан хотыг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Хотуудын холбооноос “Эрүүл хот”, “Цэвэрч хот” хэмээн өргөмжилсөн нь Дарханчуудын хийж бүтээсний илэрхийлэл бөгөөд энэ хүрээнд тус арга хэмжээг манай аймагт зохион явуулахаар болжээ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4080
2767 / 68%
822 / 20%
243 / 6%
248 / 6%