Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

АЙМГИЙН ЦАГДААГИЙН ГАЗРААС МЭДЭЭЛЖ БАЙНА

2017-05-23

Өнгөрсөн 7 хоногт аймгийн Цагдаагийн газарт гэмт хэргийн шинжтэй гомдол 44, захиргааны зөрчлийн шинжтэй гомдол 82, дуудлага мэдээлэл 247 нийт 373 гомдол мэдээлэл бүртгэгджээ. Эрүүгийн 42 хэрэгт хэрэг бүртгэл, мөрдөн байцаалтын ажиллагааг явуулж, 14 хэргийг шүүх, прокурорын байгууллагад шилжүүлэн шийдвэрлэж, иргэд аж ахуйн нэгж байгууллагад учирсан 6 сая 525 мянган төгрөгийн хохирлыг хэрэгбүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд нөхөн төлүүлжээ. Гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх ерөнхий болон тусгай арга хэмжээний хүрээнд “Хяналт шалгалт”, Нийтийн эргүүл, Урамшуулалт эргүүл, Оюутан цагдаа, Шийдвэрлэлт, Хяналт зэрэг арга хэмжээнүүдийг үргэлжлүүлэн зохион байгуулж байна. Хэвжурамсахиулах өдөр оройн эргүүлд давхардсан тоогоор 242 алба хаагч үүрэг гүйцэтгэжзөрчилгаргасан, биеэ авч явах чадваргүй, согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн 73 иргэнийг ар гэр асран хамгаалагчид нь хүлээлгэн өгч, 51 иргэнийг эрүүлжүүлэх байранд хүргэн, 412 аж ахуйн нэгж байгууллага,баарцэнгээний газар, 236 тээврийн хэрэгслийг үзлэг шалгалтад хамруулан, зөрчилтэй 188 иргэнд 856 мянган төгрөгийн торгууль ногдуулж 276 иргэнд хууль зүйн зөвлөгөө өгч ажиллажээ. Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах зорилгоор 2911 тээврийн хэрэгслийг шалган, 911 зөрчлийг илрүүлэн, зөрчилтэй 631 жолоочид бэлэн бус байдлаар 18 сая 328 мянган төгрөгийнторгуулийнараг хэмжээг ногдуулж, зөрчилтэй 4 тээврийн хэрэгслийг түр саатуулж, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодон хөдөлгөөнд оролцсон 13 жолоочийг илрүүлэнМУ-ынЗамын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн дагуу арга хэмжээг оногдуулжээ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4081
2767 / 68%
822 / 20%
244 / 6%
248 / 6%