Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

АЙМГИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧИД ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 330 ДУГААР АНГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА

2017-05-22

Аймгийн ИТХ-ын дарга Г.Эрдэнэбат, ИТХ-ын Төлөөлөгчид, ИТХ-ын Тэргүүлэгчдийн ажлын албаныхан Зэвсэгт хүчний 330 дугаар ангийн үйл ажиллагаатай /2017.05.20/ танилцав. 
Уг арга хэмжээний эхэнд “Зэвсэгт хүчний 330 дугаар ангийн үйл ажиллагааны тухай”, “Монгол улсын батлан хамгаалах бодлого, эрх зүйн шинэчлэл”, “Монгол улсын зэвсэгт хүчний энхийг дэмжих ажиллагаан дахь  оролцоо” зэрэг мэдээллүүдийг хийлээ. 
Тус байгууллага нь аймгийн нийгэм, эдийн засагт тодорхой хэмжээний хувь нэмэр оруулдаг бөгөөд тухайлбал Дархан-Уул аймгийн иргэн 550 хүнийг ажлын байраар хангаснаар тэдгээрийн ар гэрийн 1500 гаруй хүний нийгмийн асуудлыг шийдвэрлэдэг гэсэн үг юм. Мөн нийгмийн даатгалын санд нэг жилд 33 тэрбум, татварт 32 тэрбум гаруй төгрөгийн шимтгэл төлдөг ба байгууллагын өдөр тутмын үйл ажиллагаанд шаардагдах бараа материал, шатахуун зэргийг  орон нутгийн бизнес эрхлэгчдээс худалдан авах зэргээр хамтран ажилладаг. 
Түүнчлэн бүх нийтээр мод тарих, хүмүүнлэгийн аянд нэгдэх, сумдад өвс, тусламжийн бараа бүтээгдэхүүн хүргэх зэрэг нийтийг хамарсан арга хэмжээнүүдэд албан хаагчдаа дайчлан тогтмол оролцож, мөн Оюутан цэрэг хөтөлбөрийн практик сургалтыг явуулдаг бөгөөд цаашид ч мөн хамтран ажиллах болно хэмээн Зэвсэгт хүчний 330 дугаар ангийн Захирагч, Хурандаа Б.Баатар ярилаа. 
Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчөөс Батлан хамгаалахын багц хуулийн төсөл, бусад хуулийн төслүүдийг 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Монгол Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн бөгөөд Улсын Их Хурал 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн баталсан байна. 
Уг хуулийн дагуу Зэвсэгт хүчний чиг үүрэг, бүтэц шинээр тодорхойлогдож, Зэвсэгт хүчний удирдлагын эрх, үүргийн зааг ялгаа нарийвчлан тогтоогдож, төрлийн цэргийн командлалын эрх зүйн үндэс бий болж, мэргэжлийн цэрэгт суурилсан, чадварлаг Зэвсэгт хүчнийг бүрдүүлж, бэхжүүлэх зохицуулалт боловсронгуй болсон ач холбогдолтой хэмээн Дэд хурандаа Т.Буянбат мэдээлэв. 
Мөн үеэр аймгийн ИТХ-ын Төлөөгчид, ажлын албаныханд Зэвсэгт хүчний 330 дугаар ангийн танхимын сургалтын орчин, "Алдрын танхим", номын сан, зэвсэглэл, техникийг танилцуулж, хээрийн сургалт дадлагын үйл ажиллагааг газар дээр нь үзэж сонирхууллаа. 
Энэ үеэр аймгийн ИТх-ын дарга Г.Эрдэнэбат: “Зэвсэгт хүчний 330 дугаар ангийн алба хаагчдын 70 гаруй хувь Дархан-Уул аймгийн иргэд байдаг. Аймгийн ИТХ-ын Төлөөлөгчид тус байгууллагын үйл ажиллагаатай танилцсанаар эдгээр иргэдийнхээ нийгмийн асуудалд анхаарал хандуулж  байгаа хэрэг юм. Түүнчлэн Зэвсэгт хүчний 330 дугаар анги нь орон нутагт томоохон ажил олгогч, татвар төлөгч, худалдан авагч учраас аймаг орон нутгийн зүгээс тодорхой хэмжээнд дэмжих, хүн хүч шаардагдсан олон нийтийн арга хэмжээнд  хамтран ажиллах зэрэг олон талын харилцаа холбоотой ажиллах шаардлагатай юм” хэмээн онцоллоо. 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4070
2762 / 68%
821 / 20%
242 / 6%
245 / 6%