Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

Талбайн теннисний өсвөр үеийн аймгийн "АВАРГА" амжилттай боллоо

2017-05-16

Талбайн теннисний Өсвөр үеийн Дархан-Уул аймгийн Аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр /2017.05.13/ эхэлж байна. Тэмцээнийг аймгийн Талбайн теннисний холбоо,  Биеийн тамир спортын газар хамтран зохион байгуулж байгаа бөгөөд энэ сарын 13, 14-ний өдрүүдэд буюу 2 өдөр “Миний Монгол” цэцэрлэгт хүрээлэнд үргэлжилнэ. Энэ удаагийн Аварга шалгаруулах тэмцээнд Дархан, Шарын гол сумын 7-16 насны нийт 80 гаруй өсвөрийн тамирчид хурд, хүч, авхаалж самбаагаа сорьж байна. Нээлтийн үеэр спортын 2 дугаар зэрэг хангасан тамирчидад аймгийн ИТХ-ын дарга Г.Эрдэнэбат болон холбооны тэргүүлэгчид үнэмлэхийг нь олгож баяр хүргэв.  Тус тэмцээн маргааш буюу 5 дугаар сарын 14-ний орой аваргаа шалгаруулж, медалиа гардуулах бөгөөд тэмцээний ивээн тэтгэгчээр “Дархан хүнс” ХХК оролцож байгаа аж. Манай аймгийн тамирчид 2016 онд Азийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгө, хүрэл медаль, БНХАУ-д болсон ОУ-ын тэмцээнээс 7 медалийг эх орондоо авчирсан зэрэг олон амжилтуудыг гаргасныг дурдахад таатай байна. Мөн Улаанбаатар хотноо Талбайн теннисний тамирчдын чансааг тогтоох “Улаанбаатар цом” тэмцээн сар бүр болдог.  Энэхүү тэмцээнээр шилдэг найман байрыг шалгаруулдаг уламжлалтай бөгөөд манай аймгийн тамирчид эхний байруудад үргэлж шалгарсаар иржээ. Өнөөдрийн байдлаар Дархан-Уул аймгийн хэмжээнд уг спортоор тамирчин бэлтгэх, сонирхогчдын буюу бие бялдараа хөгжүүлэх гэсэн 2 зорилгоор 120 гаруй хүүхэд хичээллэдэг байна. 


М.ГҮНЖИЛХАМ

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4080
2767 / 68%
822 / 20%
243 / 6%
248 / 6%