Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

"ИТХ-ын үйл ажиллагааг дэмжих тэтгэлэг-2017" төслийн уралдаанд шалгарсан төслүүд

2017-05-15

УИХ-ын Тамгын газар, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн хамтран хэрэгжүүлж буй “Монгол Улсын төлөөллийн байгууллагыг бэхжүүлэх нь ” төслөөс аймаг, дүүрэг, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас төлөөллийн болон хяналтын чиг үүргээ үр дүнтэй хэрэгжүүлэх санал, санаачилгыг дэмжих тэтгэлгийг 2017 оны 4 дүгээр сарын 3-наас 25-ны хооронд зарласан билээ.

“ИТХ-ын үйл ажиллагааг дэмжих тэтгэлэг-2017” тэтгэлгийн сонгон шалгаруулалтад 94 ИТХ-ын 104 санал ирсэн бөгөөд УИХ-ын Тамгын газар, хөндлөнгийн шинжээч, төслийн нэгжийн төлөөллийн бүрэлдэхүүнтэй сонгон шалгаруулах хороо  үнэлгээ хийж, дараах 20 ИТХ-ын ирүүлсэн тэтгэлгийн саналыг шалгарууллаа.

№    Аймаг, сум    Тэтгэлгийн саналуудын

1. Хэнтий аймгийн ИТХ    Хэнтий аймгийн ИТХ-ын шийдвэр гаргах үйл ажиллагаанд зөвлөлдөх санал асуулгын арга зүйг нэвтрүүлэх

2. Дархан аймгийн ИТХ    ИТХ-ын хяналтын чиг үүргийг сайжруулах нь

3. Увс аймгийн ИТХ     Боловсролынхоо чанарыг мэдье, бодлогоо зөв тодорхойлъё.

4. Баянгол дүүргийн ИТХ    Баянгол дүүргийн ИТХ-ын дэргэдэх Хяналтын хорооны  эрх зүйн чадамжийг нь дээшлүүлэх, арга зүйгээр хангах, хорооны гишүүдийг чадавхижуулах, үйл ажиллагааг идэвхижүүлэх, тогтмолжуулах

5. Налайх дүүргийн ИТХ    “Хөгжлийн зөвлөл” иргэдийн оролцоог идэвхжүүлэх

6. Хан-Уул дүүргийн ИТХ    Иргэдийн оролцоотой ЭКО дүүрэг

7. Баян-өлгий аймгийн  Буянт сумын ИТХ    Иргэдийн төлөөлөгчдийн хурал ба иргэдийн хамтын ажиллагааг дээшлүүлэх

8. Баянхонгор аймгийн  Бууцагаан сумын ИТХ    “Орон нутагт төлөөллийн байгууллагыг бэхжүүлж хяналтыг сайжруулах нь

9. Булган аймгийн Бүрэгхангай сумын ИТХ    Сумын бэлчээр менежментийг иргэдийн оролцоотой шийдвэрлэх нь

10. Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын ИТХ     ИТХ-ын шийдвэрт-Иргэдийн оролцоо

11. Дорноговь аймгийн Айраг сумын ИТХ      “Хайгуулын тусгай зөвшөөрөл олгох үйл  явцад иргэдийн оролцоог нэмэгдүүлье”

12. Дундговь аймгийн Өлзийт сумын ИТХ    Олборлох салбарт эдийн засгийн үйл ажиллагаа явуулж байгаа ААН, БУЭ-ийн байгаль орчны хууль тогтоомжийн хэрэгжилтэд ИТХ-аас хяналтын чиг үүргээ хэрэгжүүлэх нь

13. Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын ИТХ    ИТХ-ын бодлого боловсруулах, шийдвэр гаргах үйл ажиллагаанд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх

14. Завхан аймгийн Тэлмэн сумын ИТХ    Хэлэлцүүлгийн үр дүнг шийдвэрт тусгах

15. Өвөрхангай аймгийн  Арвайхээр сумын ИТХ    “Арвайхээр сумын ИТХурал ба залуучууд, иргэдийн оролцоо”

16. Өмнөговь аймгийн  Номгон сумын ИТХ     “Сонсох ажиллагаа- Залуучуудын оролцоо”

17. Сүхбаатар аймгийн  Уулбаян сумын ИТХ    "Иргэний танхимын үйл ажиллагааг төрийн болон төрийн бус байгууллагын үйл ажиллагаатай нэгтгэж малчдыг чадавхижуулах нь

18. Увс аймгийн Зүүнговь сумын ИТХ     Иргэдийн оролцоотой хяналт

19. Хөвсгөл аймгийн  Цагаан-Үүр сумын ИТХ     Байгаль орчныг хамгаалах хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэрийн биелэлтэнд хяналт тавих

20. Хэнтий аймгийн Мөрөн сумын ИТХ     ”Байгаль орчныг хамгаалах тухай хууль”-ийн хэрэгжилтэнд хяналт тавих чиг үүрэг

Тэтгэлэгт шалгарсан ИТХ-уудад зориулж  Улаанбаатар хотод 2017 оны 5 дугаар сарын 24-ний өдөр “ИТХ-ын үйл ажиллагааг дэмжих тэтгэлэг-2017” сургалт семинарыг зохион байгуулна.

Эх сурвалж: http://www.khural.mn/n/d18on

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4080
2767 / 68%
822 / 20%
243 / 6%
248 / 6%