Аймгийн ИТХ-ын ээлжит IV хуралдаан 2017.05.10 нд болж нийт 41 төлөөлөгчөөс 37 ирж 90.2% -н ирцтэйгээр хуралдаан эхэлж дараах асуудлыг хэлэлцлээ.
1. Аймгийн 2017 оны төсвийн тодотголын тухай
Асуудал оруулах: Л.Ганболд-
аймгийн Засаг дарга бөгөөд аймгийн төсвийн ерөнхийлөн захирагч
2. Аймгийн 2017 оны төсвийн тодотголд ИТХ-ын дэргэдэх төсөв
санхүү, эдийн засгийн хорооноос хийсэн санал, дүгнэлт
Асуудал оруулах: Ц.Баттогтох- ИТХ-ын дэргэдэх төсөв,
санхүү, эдийн засгийн хорооны дарга
3. Аймгийн 2017 оны төсвийн тодотголд аймгийн ИТХ дахь АН-ын бүлгийн дүгнэлт
Асуудал оруулах: Г.Мөнгөнхуяг- АН-ын бүлгийн дарга
4.
Орон
нутгийн тусгай хамгаалалттай газруудад өөрчлөлт оруулах тухай
Асуудал оруулах: Р.Жаргалсайхан- Байгаль орчин аялал
жуулчлалын газрын дарга
Улсын Их Хурлаар “Монгол Улсын 2017 оны төсвийн
тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” хууль батлагдан 2017 оны төсвийн
тодотголын дагуу аймгийн улсын төсвөөс авах санхүүгийн дэмжлэгийг 17.661.371.900 төгрөгөөр, тусгай
зориулалтын шилжүүлгийн санхүүжилтийг 54.597.232.400
төгрөгөөр, орон нутгийн хөгжлийн
сангийн орлогын шилжүүлгийг 2.186.404.700
төгрөгөөр, Аймгийн түрээсийн орлогыг 10030,0 мянган төгрөгөөр, орон нутгийн өмчит үйлдвэрүүдийн
газруудаас орох ногдол ашгийн орлогыг 187516,8
мянган төгрөгөөр нийт аймгийн орлогыг 197546,8
мянган төгрөгөөр нэмэгдүүлж, “Төсвийн тухай” хуулийн 56 дугаар зүйлийн 56.2.1
дэхь заалтын дагуу сумдын ерөнхий орлогын дансны үлдэгдээс дээд шатны төсөвт
татан төвлөрүүлэх 134046,7 мянган
төгрөгийг аймгийн ерөнхий орлогын
дансанд төвлөрүүлэх шийдвэрийг гаргалаа.