Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албаны ээлжит шуурхай зөвлөгөөн энэ сарын 10-ны өдөр дүүргийн Хурлын танхимд боллоо.
Зөвлөгөөний эхэнд Хурлын ажлын албаны дарга Ц.Алтанцацрал Нийслэл, дүүргийн Удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний талаар товч мэдээлэл хийж ирэх 14 хоногт хийж хэрэгжүүлэх ажлуудыг танилцуулж холбогдох ажилтан, албан хаагчдад үүрэг чиглэл өгсөн юм.
Дүүргийн хэмжээнд зохион байгуулагдах нэгдсэн арга хэмжээнээс дурдхад дүүргийн 25 жилийн ой, дэлхийн гэр бүлийн өдрийг тохиолдуулан “Миний гэр бүл” үйл ажиллагаа, Төрийн албан хаагчдын урлагийн наадам,” Гудамжны баяр, “Улаанбаатар-Марафон зэрэг арга хэмжээ болох юм байна.