Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

Аймгийн хэмжээнд ногоон байгууламжийн ажил эхэллээ

2017-05-10

Аймгийн Засаг даргын тамгын газар, Ургамал газар тариалан эрдэм шинжилгээний хүрээлэн, Нийтийн аж ахуй үйлчилгээний газар хамтран иргэдийн ая тухтай орчныг бүрдүүлэх үүднээс энэ сарын 3-наас эхлэн Байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээний зардлаас нийтдээ 100 гаруй сая төгрөгийн төсвөөр аймгийн хэмжээнд ногоон байгууламжийн ажлыг эхлүүлээд байна. Нийтдээ 6000 метр квадрат талбайг нөхөн сэргээж байгаа бөгөөд тус талбайд 1000 ширхэг мод тарихын зэрэгцээ зүлэгжүүлэлт хийгдэх ажээ. 100 сая төгрөгийн 73 сая төгрөг нь хашаажуулах ажилд зарцуулагдах бол үлдсэн 27 сая төгрөг нь газар шорооны ажил болон ногоон байгууламжийн нөхөн сэргээлт болоод зүлэгжүүлэлтэд зарцуулагдах юм байна. Тиймээс иргэд та бүхэн ногоон байгууламжаа хайрлан хамгаалж ургах нөхцөлийг бүрдүүлэх хэрэгтэй байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4081
2767 / 68%
822 / 20%
244 / 6%
248 / 6%