Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

ХҮМҮҮНЛЭГИЙН ӨДРӨӨР ӨСВӨРИЙН УЛААН ЗАГАЛМАЙЧИД ЭГНЭЭГЭЭ ТЭЛЛЭЭ

2017-05-09

Монгол улсын Засгийн газрын 2011 оны 150 дугаар тогтоолоор жил бүрийн 5 дугаар сарын 8-ныг “Хүмүүнлэгийн өдөр” өдөр болгон тэмдэглэж байхаар тогтсоны дагуу Дархан-Уул аймгийн Улаан загалмайн хорооноос “Хүмүүнлэгийн үйлсэд хамтдаа” аяныг 1 сарын хугацаанд зохион байгуулжээ. 
Уг аяны хаалтын үйл ажиллагаанд аймгийн ИТХ-ын дарга бөгөөд Улаан загалмайн хорооны Тэргүүн Г.Эрдэнэбат, аймгийн ЗДТГ-ын дарга, Төр-Улаан загалмайн хамтын ажиллагааны зөвлөлийн дарга Ч.Энхбат нар  /2017.05.08/ оролцож, хүмүүнлэгийн үйлстнүүдэд хүндэтгэл үзүүллээ.
Тус арга хэмжээг аймгийн ИТХ-ын дарга бөгөөд Улаан загалмайн хорооны Тэргүүн Г.Эрдэнэбат нээж, хэлсэн үгэндээ: “Өсвөрийн Улаан загалмайчдын нэгдсэн зөвлөлөөс аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралд тавьсан хүсэлтийн дагуу сар бүрийн 8-ны өдрийг Хүмүүнлэгийн өдөр болгох тухай Тэргүүлэгчдийн хурлын тогтоол гарсан. Энэ нь  орон нутгийн хэмжээнд хүмүүнлэгийн ажил, сайн үйлсийн аяныг зохион байгуулахад төр, төрийн бус байгууллага, иргэд, аж ахуйн нэгжийг татан оролцуулах, хүүхэд залуучуудад энэрэнгүй үзэл төлөвшүүлж, хүмүүнлэгийн үйлсэд сайн дурынханы оролцоог нэмэгдүүлэх зорилготой  шийдвэр юм” хэмээн онцлоод “Хүмүүнлэгийн үйлсэд хамтдаа” аянд нэгдэж оролцсон бүх хүмүүст баяр хүргэсэн юм. 
“Хүмүүнлэгийн үйлсэд хамтдаа” аяны хаалтын арга хэмжээний үеэр Дархан сумын 7, 15 дугаар цэцэрлэгийн хүүхэд багачууд Улаан загалмайн гишүүнд элсэж, тангараг өргөсөн бөгөөд Өсвөрийн Улаан загалмайчдын нэгдсэн зөвлөл 36 хүүхдээр эгнээгээ тэлсэн юм.
Мөн Улаан загалмайн ивээл дор 36 дахь жилдээ зохион байгуулагдаж буй  дугуйн уралдаанд амжилттай оролцсон тамирчдад болон аяны хүрээнд зохион байгуулагдсан арга хэмжээнүүдэд идэвхтэй оролцож, хүмүүнлэгийн үйлсэд бодит хувь нэмрийг оруулсан иргэд, ААНБ-ууд, мөн Улаан загалмайн хорооны сайн үйлсийн ажлыг тууштай дэмжиж ирсэн онцгой гишүүдэд шагнал гардуулав. 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4070
2762 / 68%
821 / 20%
242 / 6%
245 / 6%