Улсын сэтгэх чадварын XV олимпиад манай аймагт 2017.05.04-07-ны хооронд амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. Тус олимпиадыг БСШУЯ, Оюуны чадварын IQ төв, Хөвсгөл аймгийн ЗДТГ, БСУГ, Үндэсний лаборатори Эрдмийн далай цогцолбор сургуулиуд хамтран зохион байгуулсан байна. Олон аймаг дүүргээс сурагчид төдийгүй, сэтгэх чадварыг сурагчдад олгодог багш нар ирж оюун ухаан, авъяас чадвараа сорьсон бөгөөд бүтээлч багшийг мөн шалгаруулан шагнасан байна. Эрмийн далай цогцолбор сургуулийн хувьд олимпиадыг чанартай шударга, зохион байгуулалтын өндөр түвшинд зохион байгуулсаныг олон хүн үнэлж байсан юм.