Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

ДАРХАН СУМЫН БАГУУДТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХААР САНАЛ СОЛИЛЦОВ

2017-05-02

     Аймгийн ИТХ-ын дэргэдэх Иргэний танхим нь тодорхой иргэдэд саналаа чөлөөтэй илэрхийлэх боломжийг олгох, Төр болон иргэний шууд нүүр учран уулзах, тулгамдаж буй асуудлаараа санал солилцох, иргэдийн оролцоо, нөлөөлөл, нээлттэй, хариуцлагатай байхад туслах мэдлэг чадварыг дээшлүүлэх зорилгоор тодорхой сэдвийн хүрээнд нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулан ажилладаг. Нээлттэй хэлэлцүүлэгт Дархан сумын иргэдийг өргөн хамруулах үүднээс Багуудын ИНХ, Засаг дарга нартай хамтран ажилласаар ирсэн. 
Энэхүү хамтын ажиллагааг улам өргөжүүлэх зорилгоор аймгийн ИТХ-ын дэргэдэх Иргэний танхимын дарга Д.Гантулга өнөөдөр /2017.05.02/ Дархан сумын багуудын удирдлагуудтай ажлын байранд нь биечлэн уулзлаа.
Тэрээр нийгмийн тулгамдсан асуудлуудыг ард нийтээр хэлэлцүүлж Төрийн байгууллагуудын бодлого шийдвэр, үйл ажиллагааны чиглэлд иргэдийн санал бодол байр суурийг тусгах, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх замаар нээлттэй, хяналттай, хариуцлагатай ИРГЭНИЙ НИЙГМИЙГ төлөвшүүлэх талаар Багийн удирдлагуудтай санал солилцсон юм. 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4286
2952 / 69%
838 / 20%
244 / 6%
252 / 6%