Монголын үндэсний олон нийтийн радио, "Хөвсгөлийн долгион" радиогийн орон нутаг дахь сурвалжлагч, зохиолч сэтгүүлч Балдангийн Бат-Эрдэнэ нь 1959 онд Түнэл суманд төрсөн бөгөөд МУИС-ийн Монгол хэл, уран зохиолын ангийг дүүргэж "Эрх чөлөө сонин"-оос ажил хөдөлмөрийн гараагаа эхэлж төвийн болон орон нутгийн сонинд 2000 гаруй мэдээ, сурвалжлага, найруулал, нийтлэл бичиж, радиогийн сурвалжлагчаар ажиллах хугацаандаа 7000 гаруй мэдээ сураважлага, аян замын тэмдэглэл, "Азын алаг мэлхий", "Худагт унасан луу", "Цааны уралдаан" зэраг тууж, өгүүллэгийн 10 ном, "Домгийн цэнхэр Хөвсгөл", "Сэтгэлийн будраа", "Хүсэл хяслын дууль" зэрэг баримтат болон уран сайхны 6 кино, "Мөнх тэнгэр өршөө", "Жалханз хутагт", "Илүүдэд хүмүүс", "Хэлтэй далай" зэрэг жүжиг, дуурь бичиж тайж дэлгэцнээ гаргаж олны хүртээл болгосон байна. Түүнийг ард түмнийг соён гэгээрүүлэх, мэдээлэл түгээх, утга уран зохиолыг хөгжүүлэх, шинэ цагийн сэтгүүл зүйн салбарыг орон нутагт хөгжүүлэх төлөвшүүлэхэд оруулсан хувь нэмрийг нь өндрөөр үнэлэн Аймгийн ИТХ-ын дээд шагнал "Хөвсгөлийн Алдартан" цол тэмдгээр шагнасныг Аймгийн ИТХ-ын дарга Л.Төмөрбаатар гардуулж цаашдын ажил амьдралд нь сайн сайхныг хүслээ.