Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

“ТҮР БАЙРЛУУЛАН АСРАМЖЛАХ БОЛОН ТҮР ХОНОГЛОХ БАЙР ” БАЙГУУЛАХ ТӨСЛИЙГ ТАНИЛЦУУЛАВ

2017-05-01

Дархан-Уул аймгийн хэмжээнд гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн, эсхүл хүчирхийлэлд өртөж болзошгүй иргэн /хүүхэд/-ийг асрамжлах, гэр оронгүй тэнэмэл иргэдийг нийгэмшүүлэх зорилгоор аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газраас “Түр байрлуулан асрамжлах болон түр хоноглох байр” төслийг хэрэгжүүлэхээр болсон бөгөөд  өнөөдөр /2017.05.01/ Тэргүүлэгчдийн хуралд танилцууллаа.
Уг төсөл нь гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн, эсвэл хүчирхийлэлд өртөж болзошгүй хохирогч,  түүний хүүхдэд нийгмийн халамжийн үйлчилгээг үзүүлэх, орц, хонгил, дулааны худагт хүнд нөхцөлд амьдардаг, гэр, оронгүй тэнэмэл иргэд, харж хандах хүнгүй, ганц бие ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, төрөөс зайлшгүй анхаарал, халамж шаардлагатай, өөрийн гэсэн орон гэргүй, ажил мэргэжилгүй, 18-аас дээш насны зорилтот бүлгийн иргэдэд чиглэх бөгөөд тэднийг бие даан амьдрах итгэл үнэмшилтэй болгох, амьдрах чадварт сургах, хөдөлмөр эрхлэлтийг нь дэмжиж, ажлын байртай болгох, нийгэмшүүлэхээр зорьж байна. 
Нэн тэргүүнд “Түр байрлуулан асрамжлах болон түр хоноглох байр” байгуулж, нийгмийн хамгааллын дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай байгаа зорилтот бүлгийн өрх, иргэдэд нийгмийн халамжийн үйлчилгээг ХХҮГ-тай хамтран ажилладаг төрийн бус байгууллагуудад гэрээлэн гүйцэтгүүлэх замаар өөрийн аймгийн онцлогт тохируулан цогцоор нь үзүүлэх юм байна. 
Түр байрлуулан асрамжлах байрны багтаамж, хүчин чадал нь 40-50 хүн багтаах хэмжээтэй байхаар төлөвлөж байгаа ба нэг үйлчлүүлэгчийн хоногийн зардлыг 10000 төгрөг байх урьдчилсан тооцоог гаргажээ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4070
2762 / 68%
821 / 20%
242 / 6%
245 / 6%