Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

ЭХ ХЭЛНИЙ БАГИЙН ОЛИМПИАД ГАЛТ СУМАНД ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА

2017-05-01

Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын эх хэл, бичгийн мэдлэгийг гүнзгийрүүүлэх, зөв цэвэр бичих, монгол хэл, уран зохиолын болон бага боловсролын багш нарын мэргэжлийн мэдлэг ур чадварыг хөгжүүлэх, хамтран ажиллах, харилцан суралцах зорилгоор эх хэлний багийн олимпиадыг Галт суманд энэ сарын 5-6-нд зохион байгуулна.
Энэ үеэр сурагчдын дунд монгол хэл, бичгийн сургалтын хөтөлбөрийн агуулгын хүрээнд, бага боловсролын багш нарын дунд монгол хэл, бичгийн мэргэжлийн онол, хэрэглээний чадварыг сорьж, зөв сайхан бичигтэн уралдаан, мэргэжлийн онол, арга зүйн сургалт зөвлөлгөөн болно. Тус аймагт үндэсний өв соёлоо дээдлэн түгээн дэлгэрүүлэх зорилготой “Эх хэл-2020” хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа ба эхний ээлжинд мэргэжлийн боловсон хүчин, сурагчдыг чадваржуулах ажлын хүрээнд жил бүр эх хэлний олимпиадыг зохион байгуулдаг уламжлалтай ажээ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 6082
4601 / 76%
922 / 15%
273 / 4%
286 / 5%