2017 оны Өсвөрийн улсын аварга шалгаруулах тэмцээн 2017.04.28, 29 ны өдрүүдэд манай аймагт зохион байгуулагдлаа. Энэ удаагийн улсын аваргын тэмцээнийг Хөвсгөл аймгийн Галт сумын харъяат Монгол улсын гавъяат тамирчин, улсын заан Сарангэрэлийн Хүрэлбаатарын нэрэмжит болгон зохион байгуулсан байна. Тэмцээний нээлтэнд Хөвсгөл аймгийн Засаг дарга Л.Ганболд, Монголын Жудо бөхийн холбооны ерөнхийлөгч Х.Баттулга, Олимпын аварга Н.Түвшинбаяр нарын хүмүүс оролцсон байна.