Энэхүү уулзалт нь Иргэний танхимын ажилтнуудыг чадавхжуулах, ажлын харилцан туршлага солилцох, бүтээлч шинэлэг ажлын арга барилыг дэмжих, мэргэжил арга зүйн туслалцаа үзүүлэх, бүтээлч ажлын санал санаачилгыг танилцуулах зорилготой юм.
Уулзалтад Иргэний оролцоо, олон нийттэй харилцах хэлтсийн ажилтан,албан хаагчид, 19 хорооны Иргэний танхимын ажилтнууд оролцов.
Иргэний оролцоо, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Т.Уламбаяр уулзалтыг нээж 5 дугаар хорооны Иргэний танхимын ажилтан М.Баярчимэг хорооны танилцуулга, хийж гүйцэтгэж байгаа ажлынхаа тухай танилцуулж, мэдээлэл өглөө.
Уулзалт, сургалтын үеэр Иргэний танхимын ажилтнууд харилцан санал солилцож туршлагаа хуваалцсан нь үр дүнтэй болж өндөрлөлөө.
Туршлага судлах уулзалт, сургалтанд оролцсон нийт ажилтнууддаа ажлын өндөр амжилт хүсье.


