Хөвсгөл аймгийн Засаг дарга бөгөөд төсвийн ерөнхийлөн захирагч Л.Ганболд, Санхүү төрийн сангийн хэлтсийн дарга Г.Сувд, Засаг даргын орлогч Д.Пүрэвдорж нар Аймгийн ИТХ-ын дарга Л.Төмөрбаатарт 2017 оны төсвийн тодотголын төслийг өргөн барьлаа. Аймгийн төсвийн ерөнхийлөн захирагч Л.Ганболд хэлэхдээ:
- Улсын Их Хурлаар “Монгол Улсын 2017 оны төсвийн тухай
хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” хууль батлагдан 2017 оны төсвийн
тодотголын дагуу аймгийн улсын төсвөөс авах санхүүгийн дэмжлэгийг 17.661.371.900 төгрөгөөр, тусгай
зориулалтын шилжүүлгийн санхүүжилтийг 54.597.232.400
төгрөгөөр, орон нутгийн хөгжлийн
сангийн орлогын шилжүүлгийг 2.186.404.700
төгрөгөөр
- Аймгийн түрээсийн орлогыг 10030,0 мянган төгрөгөөр, орон нутгийн өмчит үйлдвэрүүдийн газруудаас орох ногдол ашгийн орлогыг 51500,0 мянган төгрөгөөр нийт аймгийн орлогыг 61530,0 мянган төгрөгөөр нэмэгдүүлж, “Төсвийн тухай” хуулийн 56 дугаар зүйлийн 56.2.1 дэхь заалтын дагуу сумдын ерөнхий орлогын дансны үлдэгдээс дээд шатны төсөвт татан төвлөрүүлэх 134046,7 мянган төгрөгийг аймгийн ерөнхий орлогын дансанд төвлөрүүлэх төсвийн тодотголыг өргөн барьж байна. Энэхүү төсвийн төслийн хэлэлцүүлэн шийдвэрлэж өгөхийг хүсье гэлээ.
Аймгийн ИТХ-ын ээлжит 4-р хуралдаан 2017.05.03 нд хуралдаж дээрхи асуудлыг хэлэлцэн шийдвэрлэнэ.