Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

​ЭЭЛЖИТ ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО

2017-04-26

Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албаны ээлжит шуурхай зөвлөгөөн энэ сарын 26-ны өдөр дүүргийн “Ёслол хүндэтгэл”-ийн танхимд боллоо.
Зөвлөгөөний эхэнд Хурлын ажлын албаны дарга Ц.Алтанцацрал Нийслэлийн, дүүргийн Удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний талаар товч мэдээлэл хийв. 

Үүний дараа өмнөх шуурхай зөвлөгөөний үеэр зарим ажилтнуудад өгсөн үүрэг , даалгаврын биелэлтийн талаар Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Удирдлага зохион байгуулалтын хэлтсийн Хурлын зохион байгуулалт, дотоод ажил хариуцсан ажилтан Б.Мядагмаа танилцууллаа.
Төгсгөлд нь  Хурлын ажлын албаны дарга Ц.Алтанцацрал ирэх 14 хоногт хийж хэрэгжүүлэх ажлуудыг танилцуулж холбогдох ажилтан, албан хаагчдад үүрэг чиглэл өгсөн юм.

Энэ сарын 30-ны өдөр Тусгаар тогтнолын талбай дээр “Хүүхдийг зодож шийтгэхгүй байх өдөр”-ийн нэгдсэн арга хэмжээ, тавдугаар сарын 4-ны өдөр Чингэлтэй дүүргийн 19 хорооны “Гудамж байрны нийтийн эргүүл, хэв журмын урамшилт эргүүлүүдийн ээлжит сургалт зэрэг арга хэмжээг дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын Тамгын газраас хамтран зохион байгуулах юм байна. 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4066
2761 / 68%
821 / 20%
240 / 6%
244 / 6%