
Тус арга хэмжээнд дүүргийн ИТХ-ын Төлөөлөгч, Тэргүүлэгч, 1 дүгээр хорооны Засаг дарга Н.Сайнболд, 3 дугаар хорооны Засаг дарга С.Туяа, Эрүүл мэндийн нэгдсэн төвийн эмэгтэйчүүдийн эмч Б.Алтанчимэг, Н.Мөнх-Ундрал, сувилагч О.Оюунтуяа болон албаны бусад хүмүүс оролцлоо.
Энэ үеэр дүүргийн Эрүүл мэндийн төв, хороодын Өрхийн эрүүл мэндийн төвтэй хамтран сургалтад хамрагдсан 60 гаруй эмэгтэйчүүдэд сургалт мэдээлэл өгөх, гарын авлага тараах, урьдчилан сэргийлэх үзлэг хийх, зөвлөгөө өгөх үйлчилгээ үзүүлсэн юм.

