Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

“ЭРДМИЙН БОГЦ” ТӨСӨЛ УВС АЙМГИЙН ӨМНӨГОВЬ, ХОВД СУМАНД ХЭРЭГЖИНЭ

2017-04-14

“Эрдмийн богц” төслийг Увс аймгийн Ховд сумын харьяат МУ-ын харцага Г.Намсрайжавын охин Н.Энхчимэг анх санаачлан хэрэгжүүлэхээр болжээ.

Төслийн нийт санхүүжилт нь 250 сая төгрөг бөгөөд Австралийн Засгийн газраас 50 хувийг нь санхүүжүүлэхээр болсон ба үлдсэн 50 хувийг хандивын аргаар босгож байгаа ажээ.

“Эрдмийн богц” төслийн гол зорилго нь алслагдсан сум, багт амьдарч байгаа хөдөөгийн малчин өрхийн хүүхдүүдэд сургуулийн өмнөх боловсрол олгоход чиглэж байна. Уг төслийн хүрээнд “Унага богц”, “Хурга богц”, “Ишиг богц”, “Тугал богц”, “Ботго Богц” гэсэн багцуудыг шат дараатай хэрэгжүүлэх аж.

Энэхүү төсөл хэрэгжсэнээр хүүхдийн оюун ухаан болоод хэл ярианы хөгжил сайжрах, нийгэмших, эрүүл мэнд, бие бялдарын хөгжил нэмэгдэх давуу талтай байна. Мөн эцэг эхчүүдийн хувьд хүүхэдтэйгээ өнгөрүүлэх цагаа нэмэгдүүлэх, тэднээс суралцах, эрүүл дадал хэвшилтэй болох гэх мэт ач холбогдолтой.

Тус төслийн нээлт Аймгийн ЗДТГ-ын хурлын танхимд боллоо. Нээлтэнд УИХ-ын гишүүн Н.Цэрэнбат, Аймгийн засаг дарга Д.Батсайхан, Австрали улсаас Монгол улсад суугаа элчин сайд Жон Лангтри, “Эрдмийн богц төсөл”-ийн ахлагч Н.Энхчимэг болон төслийн гишүүд, аймгийн боловсролын салбарын төлөөллүүд оролцлоо.

Эрдмийн богцоо хөдөөгийн малчдын хүүхдүүдийн эрдэм мэдлэг, боловсролд зориулан задалж буй тус төслийн багийнханд ажлын амжилт хүсье.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4080
2767 / 68%
822 / 20%
243 / 6%
248 / 6%