Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

ҮЙЛ ЯВДЛЫН МЭДЭЭ


нийт 361

АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ЁС ЗҮЙН ХОРООНЫ АНХДУГААР ХУРАЛ 2022.04.11-НЫ ӨДӨР ХУРАЛДАЖ 2022 ОНД ХЭРЭГЖҮҮЛЭХ АЖЛЫН ТӨЛӨВЛӨГӨӨГ ХЭЛЭЛЦЛЭЭ.

2022-04-11 836
АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ЁС ЗҮЙН ХОРООНЫ АНХДУГААР ХУРАЛ 2022.04.11-НЫ ӨДӨР ХУРАЛДАЖ 2022 ОНД ХЭРЭГЖҮҮЛЭХ АЖЛЫН ТӨЛӨВЛӨГӨӨГ ХЭЛЭЛЦЛЭЭ.

Аймгийн ИТХ-ын Зөвлөлийн Анхдугаар Хурал 2022.04.05-ны өдөр хуралдлаа

2022-04-05 896
1. Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Зөвлөлийн хурлын дэгийг хэлэлцэн, батлуулах тухай 2. Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Зөвлөлийн хурлын 2022 оны ажлын төлөвлөгөөг хэлэлцэн, батлуулах тухай 3. Аймгийн Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах салбар комиссын 2022 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг хэлэлцэн, батлуулах тухай 4. Аймгийн Засаг даргын дэргэдэх агентлаг төрийн байгууллага, ЗДТГ-ын бодлогын хэлтсүүдийг Хурлын хороодод хуваарилах тухай 5. Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Хороодын хурлын тов хэлэлцэх тухай 6. Нутгийн удирдлагын шинэ тогтолцоо үүсч хөгжсөний 30 жилийн ойн арга хэмжээний тухай

2022 ОНД АЙМГИЙН ХЭМЖЭЭНД АРХИДАН СОГТУУРСНААС ҮҮДЭЛТЭЙ ГЭМТ ХЭРЭГ, ЗӨРЧЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭГ ЗОХИОН БАЙГУУЛНА.

2022-04-04 749
2022 ОНД АЙМГИЙН ХЭМЖЭЭНД АРХИДАН СОГТУУРСНААС ҮҮДЭЛТЭЙ ГЭМТ ХЭРЭГ, ЗӨРЧЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭГ ЗОХИОН БАЙГУУЛНА. Аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, аймгийн Засаг даргын Тамгын газар, Цагдаагийн газар хамтран “Архинд үгүй гэж хэлье” архидан согтуурснаас үүдэлтэй гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх нөлөөллийн арга хэмжээг “3өв хүн, зөв гэр бүл, зөв ирээдүй” гэсэн уриан дор 2022 онд аймгийн хэмжээнд зохион байгуулна. Тус арга хэмжээг албан ёсоор нээж архидан согтуурснаас үүдэлтэй гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг, зөрчил үйлдэгдэх үндсэн шалтгаан болсон архи согтууруулах ундааны хор нөлөөг иргэдэд олон нийтэд сурталчлан таниулах сургалт сурталчилгаа нөлөөллийн арга хэмжээнд идэвхтэй оролцож, тодорхой ажил арга хэмжээ зохион байгуулж ажиллах үүрэг чиглэлийг төрийн байгууллагуудын дарга нарт өгч, иргэн аж ахуйн нэгж байгууллагууд, иргэдэд уриаллаа. Тус нээлтийн арга хэмжээний үеэр аймгийн төрийн байгууллагуудад архи хэтрүүлэн хэрэглэдэг архины хамаарал бүхий иргэдийг хуваарилан өгч халамжлан хүмүүжүүлэх арга хэмжээг зохион байгуулж ажиллахыг даалгалаа. Мөн аяны хүрээнд архидан согтуурахаас урьдчилан сэргийлэх сургалт, сурталчилгаа, хэлэлцүүлэг, албадан болон сайн дурын эмчилгээ зэрэг олон талт арга хэмжээг тодорхой үе шаттайгаар зохион байгуулах юм.

ТҮМЭН ТЭМЭЭНИЙ БАЯР-2022 АРГА ХЭМЖЭЭНИЙ НЭЭЛТИЙН АРГА ХЭМЖЭЭ ӨНӨӨДӨР БОЛЛОО

2022-03-06 877
ТҮМЭН ТЭМЭЭНИЙ БАЯР-2022 АРГА ХЭМЖЭЭНИЙ НЭЭЛТИЙН АРГА ХЭМЖЭЭ ӨНӨӨДӨР БОЛЛОО Тэмээн соёлыг өргөн дэлгэр түгээн дэлгэрүүлж, тэмээ хэмээх сүрлэг сайхан амьтныг өсгөн үржүүлж яваа говьчуудын хамгийн чухал баяруудын нэг бол “Түмэн тэмээний баяр” арга хэмжээ байдаг билээ. Дэлхийд ховор тэмээн сүргийг хайрлан хамгаалж өсгөн үржүүлэх, тэмээчин ардын хөдөлмөрийг өндрөөр үнэлэх зорилготой энэхүү уламжлалт баярыг энэ жил 23 дахь удаагаа амжилттай зохион байгуулж байна. Цар тахлын улмаас аялал жуулчлалын үйл ажиллагаа зогсонги байгаа энэ үед хаврын хамгийн том эвент арга хэмжээ болох тэмээний баярт гадаадын 51 аялагч жуулчид ирж сонирхсоноороо онцлог байлаа. Нийт тоогоор гадаад дотоодын 3500 гаруй хүн тэмээний баярыг үзэж сонирхлоо. Нээлтийн үеэр тэмээний баярт оролцож буй 120 гаруй тэмээчид прадад оролцож тэмээтэй цуваа хийлээ.

"ХӨГЖЛИЙН БОДЛОГО БА УДИРДЛАГЫН БАГИЙН МАНЛАЙЛАЛ" Сургалт боллоо

2022-03-05 759
"ХӨГЖЛИЙН БОДЛОГО БА УДИРДЛАГЫН БАГИЙН МАНЛАЙЛАЛ" Сургалт 2022 оны 03- р сарын 04, 05-ны өдрүүдэд зохион байгуулагдаж байна. Тус сургалтад Өмнөговь аймгийн ИТХ-ын төлөөлөгчид, ЗДТГ-ын удирдлагууд, Сумдын хурлын дарга, засаг дар нар хамрагдаж байна. Зорилго нь: Монгол улсын эдийн засгийн хөгжил, уул уурхайн салбарын бодлого, дотоодын аялал жуулчлалыг хөгжүүлэх боломжууд, засаг захирга нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хууль зэрэг сэдвээр ахисан түвшний мэдлэг олгох

УИХ-ЫН ДЭД ДАРГА БӨГӨӨД ЦАГААТГАХ АЖЛЫГ УДИРДАН ЗОХИОН БАЙГУУЛАХ УЛСЫН КОМИССЫН ДАРГА С.ОДОНТУЯА ӨМНӨГОВЬ АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА.

2022-03-04 789
УИХ-ЫН ДЭД ДАРГА БӨГӨӨД ЦАГААТГАХ АЖЛЫГ УДИРДАН ЗОХИОН БАЙГУУЛАХ УЛСЫН КОМИССЫН ДАРГА С.ОДОНТУЯА ӨМНӨГОВЬ АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА. Тус ажлын албаныхан Өмнөговь аймгийн цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах салбар комиссын үйл ажиллагаатай танилцаж, цагаатгалын үйл ажиллагаатай холбоотой зөвлөмж, мэдээллийг өгөв. Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хууль хэрэгжиж эхэлснээс хойш Өмнөговь аймгийн хэмжээнд 400 гаруй иргэн тус бүр 1 сая төгрөгийн нөхөх олговрыг аваад байгаа юм. Энэ хуулийн 2018 оны нэмэлт өөрчлөлтийн хүрээнд 34 иргэн 80, 40 сая төгрөгийн нөхөх олговор авахаар шүүхийн шийдвэр гарснаас 15 иргэн нөхөх олговроо авч, 19 иргэн авахаар хүлээгдэж байна.Мөн ажлын хэсгийнхэн нөхөх олговор авахаар хүлээж байгаа хэлмэгдэгчийн үр хүүхэд, ар гэрийнхэнтэй уулзаж хүндэтгэл үзүүллээ.

Ноён сум 2022 тэмээний баяр

2022-02-25 825
Ноён сум "Тэмээний баяр"-2022 арга хэмжээ 02.25-ны өдөр амжилттай зохион байгуулагдлаа. Өмнөговь аймгийн ИТХурлын дарга Б.Бадраа уг тэмцээнийг ивээн тэтгэсэн бөгөөд тэмээн сүргийг өсгөж үржүүлэх, тэмээн соёлыг түгээн дэлгэрүүлэх, тэмээчдийг алдаршуулах, тэдний нөр их хөдөлмөрийг үнэлэх, урамшуулах зорилгоор уг баярыг зохион байгуулсан билээ.

ИТХ-ын дарга Б.Бадраа тойрогтоо ажиллалаа

2022-02-25 853
Ноён сумын удирдлагын зүгээс ам бүл олонтой нэг айлд өргөө цагаан гэрийн дэмжлэг үзүүлээч гэсэн хүсэлтийг тус сумаас сонгогдсон Иргэдийн хурлын дарга Б. Бадраагаар дамжуулан Өмнөговь аймгийн засаг дарга Р. Сэддоржид уламжилсны дагуу шийдвэрлэн, Ноён сумын Сайран багийн иргэн Т. Гэрэлмаад гардуулан өглөө.

ӨМНӨГОВЬ АЙМГААС МОНГОЛ УЛСЫН АВАРГА МАЛЧИД ТОДОРЛОО

2022-01-26 771
“МОНГОЛ УЛСЫН АВАРГА МАЛЧИН" хэмээх эрхэм хүндтэй алдар цолоор Өмнөговь аймгийн Номгон сумын Эмгэнбулаг багийн малчин Баяагийн Мөнхтөр, Цогтцэций сумын Сийрст багийн малчин Төгсийн Мөнхбат, Хүрмэн сумын Жанжин багийн малчин Батчулууны Түмэнбаяр, Цогт-Овоо сумын Бортээг багийн малчин Өөдөсийн Батпүрэв нар шагнагдахаар боллоо. Мөн "МОНГОЛ УЛСЫН АВАРГА СААЛЬЧИН" хэмээх эрхэм хүндтэй алдар цолоор Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумын Найз багийн саальчин Даваадоржийн Алдарцэцэг тодорчээ. Уламжлалт мал аж ахуйгаа хөгжүүлж, ажил амьдралаа буянт малынхаа төлөө зориулж яваа #АВАРГА малчдадаа баяр хүргэе.

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлийн хурал боллоо.

2022-01-25 743
Тус хурлаар 2022 оны ажлын төлөвлөгөөг батлахдаа аймгийн Прокурорын газар, Цагдаагийн газрын гэмт хэрэг, зөрчлийн судалгаа, дүн шинжилгээнд дурдагдсан өмнөх онд өссөн Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг эсрэг гэмт хэрэг, зөрчлийг бууруулах мөн архидан согтуурснаас үүдэлтэй гэмт хэрэг зөрчлийг буруулах, гэмт хэргийн гаралт ихэссэн нутаг дэвсгэрт, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэхээр зөвлөлийн гишүүдээс ирүүлсэн саналыг нэгтгэн 25 ажил, арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөлөө.

Өмнөговь аймгийн Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөл хуралдаж, 2021 онд хэрэгжүүлсэн ажлын үр дүн, 2022 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний талаар хэлэлцлээ.

2022-01-24 806
Тус зөвлөл нь 2021 онд 4 бүлгийн 16 заалт бүхий ажлын төлөвлөгөө батлан бүрэн хэрэгжиж 5 арга хэмжээ коронавируст халдварын цар тахал болон төсөв мөнгөтэй холбоотой шалтгаанаар хэрэгжээгүй ба төлөвлөгөөт ажлаа 87.9 хувьтай биелүүлжээ. Тухайлбал, Сургуулийн дотор болон гадна орчинд хүүхэд багачуудад тохиолдож болох эрсдэлүүдийг аюулын зураглалаар тодорхойлон түүнээс хэрхэн сэргийлэх талаар төлөвлөгөө гаргах, коронавирусын халдвар орж ирсэн үед тархах эрсдэлийн салбар дундын үнэлгээг 5 удаа хийж, эрсдэлийг бууруулах арга хэмжээний зөвлөмжийг боловсруулан аймгийн Онцгой комиссын хурлаар хэлэлцүүлж, хариу арга хэмжээний төлөвлөгөөнд тодотгол хийж ажиллуулсан байна. Түүнчлэн сумдын сайн дурын хэсгийн гишүүд малчин өрхүүдэд "Бэлэн бай" багцаар сургалт зохион байгуулж, цаг агаар, бэлчээрийн мэдээллийг гар утсаар хүлээн авах талаарх мэдээлэл өгч гарын авлага материал 30000 гаруй ширхэгийг бэлтгэн тараасан зэрэг төлөвлөгөөт ажлууд хийгдсэн байна. Хурлын үеэр зөвлөлийн гишүүд санал бодлоо нээлттэй илэрхийлж, болзошгүй гамшиг ослоос урьдчилан сэргийлэх чиглэлээр сумдуудад сургалт зохион байгуулах, хэвлэл мэдээллийн байгууллагуудтай хамтран ажиллаж иргэд рүү чиглэсэн мэдээ мэдээлэл өгөх, баннер, шторк бэлтгэх, газар хөдлөлтийн бичил мужлалын зураглал гаргах, салбар дундын харилцан ажиллагааг сайжруулах, гамшгаас хамгаалах асуудал хариуцан мэргэжилтэн томилуулж ажиллуулахад анхаарах шаардлагатайг хэлж, санал уламжилсан юм.

МОНГОЛ УЛСАД АРДЧИЛСАН ШИНЭ ҮНДСЭН ХУУЛЬ БАТЛАГДСАН ӨДӨРТ ЗОРИУЛАН АИТХ, ЗДТГ-ААС ХАМТРАН ДЕПУТАТ НАРТАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ

2022-01-10 770
Өмнөговь аймгаа төлөөлөн БНМАУ-ын Ардын Их Хурлын ДЕПУТАТААР сонгодсон Д.Даргахүү, Б.Зандраа, Ш.Гунгаадорж, З.Адьяа, Ж.Буд. Ш.Цэнджаргал нарт аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын Тамгын газрын хамт олноос хүндэтгэл үзүүлэв. Хүмүүнлэг иргэний ардчилсан нийгмийг цогцлоон бүтээхэд үнэтэй хувь нэмэр оруулсан ДЕПУТАТ нартаа эрүүл энхийг хүсэж Улаанбаатар хотноо эрүүл мэндийн үзлэгт хамрагдах болон бусад арга хэмжээнд оролцоход нь санхүүгийн дэмжлэг үзүүллээ. Мөн авто машинаар үйлчлэх, холбогдох зардлыг шийдвэрлэлээ.

МОНГОЛ УЛСАД АРДЧИЛСАН ШИНЭ ҮНДСЭН ХУУЛЬ БАТЛАГДСАН ӨДӨРТ ЗОРИУЛАН АИТХ, ЗДТГ-ААС ХАМТРАН ЗОХИОН БАЙГУУЛЖ БУЙ ГАР БӨМБӨГИЙН ТЭМЦЭЭН БОЛЛОО.

2022-01-08 790
2022 оны 01-р сарын 08 өдөр Даланзадгад МОНГОЛ УЛСАД АРДЧИЛСАН ШИНЭ ҮНДСЭН ХУУЛЬ БАТЛАГДСАН ӨДӨРТ ЗОРИУЛАН АИТХ, ЗДТГ-ААС ХАМТРАН ЗОХИОН БАЙГУУЛЖ БУЙ ГАР БӨМБӨГИЙН ТЭМЦЭЭНД ТӨРИЙН ЗАХИРГААНЫ 13 БАЙГУУЛЛАГЫН 100 ГАРУЙ ТАМИРЧИД ОРОЛЦЛОО. • Тэргүүн байранд Татварын хэлтэсийн баг тамирчид • Дэд байранл Улсын бүртгэлийн хэлтэсийн баг тамирчид • Гутгаар байранд: Байгаль орчин аялал жуулчлалын газрын баг тамирчид тус тус байр эзэллээ.

Мэдээ

2020-12-15 1104

Мэдээ

2020-11-20 883

Мэдээ

2020-11-18 833

Мэдээ

2020-11-03 833

Мэдээ

2020-11-03 970

Мэдээ

2020-11-03 913

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4196
2882 / 69%
822 / 20%
244 / 6%
248 / 6%