Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

АЙМГИЙН АХМАД БАГШ НАРЫН ХҮНДЭТГЭЛИЙН ДУРСАМЖ УУЛЗАЛТ БОЛЛОО.

2018-04-13

   Аймгийн ЗДТГ, БСУГ, Ахмад багш нарын холбоо хамтран боловсролын салбарын ахмад багш нарын "Багшийн ачийг дуулъяа" дурсамж хүндэтгэлийн уулзалтыг 2 дахь удаагаа зохион байгууллаа. Хүндэтгэлийн уулзалтанд ЕБС-ийн 11 сургуулийн захирлууд болон 90 ахмад багш хүрэлцэн ирснээс, хамгийн ахмад багш нь 88 настай Ж.Гун-Аасүрэн гуай байлаа. Аймгийн удирдлагууд болон байгууллагуудын төлөөлөлүүд ахмад багш нартаа хүндэтгэл үзүүлэн, талархал илэрхийлж, багш нарынхаа тухай дурсамж ярианаас хуваалцсан юм. Мөн зарим ахмад багш нарыг шагнаж урамшууллаа. Тухайлбал Аймгийн Засаг даргын "Жуух бичиг"-ээр Ж.Чойжилсүрэн, Б.Тунгалаг, Я.Энхжаргал, "Баярын бичиг"-ээр Т.Батбаяр, Аймгийн "Тэргүүний ажилтан" тэмдгээр Б.Одсүрэн, нар тус тус шагнагдлаа. Уулзалтын төгсгөлд хүрэлцэн ирсэн ахмадуудад аймгийн Засаг дарга Л.Ганболд гарын бэлэг гардуулан өглөө

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1319
513 / 39%
419 / 32%
188 / 14%
199 / 15%